Ахмад шүүгчээ алдаршууллаа
Ахмад шүүгчээ алдаршууллаа
Монголын шүүгчдийн холбооны Дорнод аймаг дахь салбар хорооноос санаачлан Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газартай хамтран гавьяаныхаа амралтанд гарч буй Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ахмад шүүгч А.Энхбаатарын “Хөдөлмөр алдар”-ыг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг арга хэмжээний үеэр Дорнод аймаг дахь шүүхийн дэргэдэх салбар хорооны тэргүүн З.Энхцэцэг ахмад шүүгч А.Энхбаатарт Монголын шүүгчдийн холбооноос ирүүлсэн мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөж дурсгалын зүйл гардууллаа.