“Монголын Шүүгчдийн Холбоо” ТББ-ын Тэргүүн, Удирдах зөвлөлийн сонгуулийн дүн
“Монголын Шүүгчдийн Холбоо” ТББ-ын
Тэргүүн, Удирдах зөвлөлийн сонгуулийн дүн
2017.03.31
“Монголын шүүгчдийн холбоо” ТББ-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.5.4, 4.5.5-д зааснаар Их хурлыг цахим (цахим санал хураалт) хэлбэрээр зохион байгуулж, Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль олон гишүүдийн оролцоотойгоор амжилттай явагдлаа.
Мөн дүрмийн 4.6-д зааснаар цахим санал хураалтад нийт гишүүдийн 50-аас дээш хувь оролцсон тул санал хураалт хүчинтэй болсон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд нийт 35 гишүүн, Тэргүүнд 2 гишүүн нэр дэвшинээс олонхийн санал авч, сонгогдсон, гишүүн-шүүгчдийг танилцуулж байна.
“Монголын шүүгчдийн холбоо” ТББ-ын дүрмийн 5.2-т заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн анхан шатны 24 төлөөллөөс дараах 5 гишүүд сонгогдсон байна.
Нэр, шүүх |
Саналын хувь |
Саналын тоо |
|
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга |
29% |
109 |
|
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн |
28% |
107 |
|
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа |
21% |
78 |
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд |
20% |
76 |
|
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг |
19% |
74 |
Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн давж заалдах шатны 9 төлөөллөөс (нийт 344 гишүүн санал хураалтад оролцож) дараах 3 гишүүд сонгогдсон байна.
Нэр, шүүх |
Саналын хувь |
Саналын тоо |
|
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав |
36% |
119 |
|
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо |
35% |
117 |
|
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө |
33% |
113 |
Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн хяналтын шатны 1 төлөөллөөс (нийт 283 гишүүн санал хураалтад оролцож, дэмжсэнээр) УДШ-ийн шүүгч Х.Батсүрэн сонгогдсон байна.
Холбооны Тэргүүнд 2 гишүүн нэр дэвшсэнээс (нийт 293 гишүүн санал хураалтад оролцож, 89% буюу 262 саналаар) УДШ-ийн шүүгч Х.Батсүрэн “Монголын шүүгчдийн холбоо” ТББ-ын Тэргүүнээр сонгогдсон байна.
Жич: Цахим санал хураалтад нийт 377 шүүгч-гишүүн санал өгснөөс саналын эрхгүй 16 хүний саналыг Тооллогын комиссоос хасч тооцсон болно.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ