ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ХУРАЛДААН 11 САРД БҮГД НАЙРАМДАХ ЧИЛИ УЛСАД БОЛНО

2017 оны 09 сарын 14 133 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

Олон улсын шүүгчдийн холбооны 60 дугаар уулзалт Бүгд Найрамдах Чили Улсын Сантиаго хотод 2017 оны 11 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Монголын шүүгчдийн холбоо нь тус холбооны гишүүн болохын хувьд 3 төлөөлөгч илгээх эрхтэй байдаг билээ.

ОУШХ-ны сүүлийн 4 жилийн уулзалтад манай холбоо санхүүгийн байдлаас шалтгаалан төлөөлөгчөө оролцуулж чадаагүй боловч холбооны гишүүн өөрөө зардлаа хариуцах бол оролцох боломжтой талаар тухай бүрт нь мэдээллэж байсан билээ. Энэ жилийн тухайд холбооноос дор хаяж нэг төлөөлөгч оролцуулах зорилготой байгаа бөгөөд өөрөө зардлаа хариуцаад оролцох боломжтой шүүгч-гишүүд байвал зохион байгуулалтыг хийх боломжтой.

Тиймээс энэхүү уулзалтад Монголын шүүгчдийн холбоо ТББ-ын төлөөлөл болж оролцох хүсэлтэй байгаа, зардлаа өөрөө хариуцах боломжтой шүүгч-гишүүд contact@judge.mn хаягаар 2017 оны 9 дүгээр сарын 20 -ны дотор нэрээ ирүүлнэ үү.

 

Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: