Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал боллоо

2018 оны 10 сарын 15 291 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн  хурал боллоо

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Хуралд Шүүгчдийн холбооны тэргүүн Х.Батсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүд Ц.Мөнхтулга, Ц.Ичинхорлоо, С.Ганчимэг, Ч.Цэнд, Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн нар оролцов.

Энэ үеэр Холбооны тэргүүн Х.Батсүрэн Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн орнуудын 61 дэх уулзалтад оролцох төлөөлөгчийн замын зардлын тухай, Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн Монголын Шүүгчдийн холбооны зарим гишүүдээс ирсэн санал болон салбар хороодын татвар төлөлтийн байдлын тухай Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Мөн тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Ч.Цэндийн “Холбооны гишүүдийг хавдар судлалын урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлөлттэй үнээр  хамруулах тухай санал”, холбооны гишүүн, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн “Монголын шүүхүүдийн үйл ажиллагааг гадаадын иргэд, жуулчдад танилцуулан сурталчлах хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцэн дэмжиж, холбооны гишүүн, шүүгч Ц.Цогтод Мароккийн вант улсад болох Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн орнуудын 61 дэх уулзалтад оролцох зам хоногийн зардалд, хүнд өвчний учир гадаадад эмчлүүлж байгаа Дорнод аймаг дахь шүүхийн салбар хорооны гишүүн, шүүгч Ү.Одгэрэлд тусламж тус тус үзүүлж, гавьяаны амралтдаа гарч буй Дорнод аймаг дахь шүүхийн салбар хорооны гишүүн, шүүгч Ш.Алтанцэцэгт “Хүндэтгэлийн дурсамж” урамшуулал олгохоор шийдвэрлэв.      

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: