МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хандсан ОУШХолбооны Захидал

2019 оны 05 сарын 23 430 удаа нээгдсэн

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО                                                                               2019.5.16

 

МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа

МУ-ын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх танаа

МУ-ын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар танаа

 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа,

 

ОУ-ын Шүүгчдийн Холбоо нь Монгол Улсад өрнөж буй  хууль дээдлэх ёс болон шүүгчдийг огцруулах хэм хэмжээний өөрчлөлттэй холбоотой өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүлээж аваад онцгой анхаарал хандуулж байна.Тус санал нь Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хууль дээдлэх ёс, бие даасан хараат бус байдлыг сулруулж байгаад ОУ-ын Шүүгчдийн Холбоо онцгой анхаарал хандуулж байгаа юм. Хууль дээдлэх ёсны баталгаа, шүүхэд итгэх олон нийтийн итгэл ямар чухал болохыг та бүхэн бүрэн ойлгож байгаа гэдэгт бид эргэлзэхгүй байна. Сүүлийн үед хийгдсэн дээрх өөрчлөлтүүд нь үндсэндээ Монголын ард түмний хууль дээдлэх ёс, шүүхэд итгэх итгэлийг сулруулж болзошгүй гэдэгт бид санаа зовниж байна. Энэ нь аливаа ардчилсан эрх чөлөөт орны үндэс суурь бөгөөд ард түмэн хэрэг маргаанаа гадны ямар нэгэн нөлөөлөлгүйгээр бие даасан хараат бус байдлаар шийдвэрлүүлэх итгэл үнэмшил юм. Монгол Улсын иргэд шүүх эрх мэдлийн байгууллагын хэрэглэж байгаа хууль дүрэм нь хөндлөнгийн нөлөөлөлгүй, бие даасан хараат бус гэдэгт итгэх итгэл үнэмшилтэй байх ёстой.Энэхүү итгэл үнэмшил нь иргэд болон төрийн байгууллагуудын аль алинд нь ач холбогдолтой юм.

Бид та бүхнээс хууль дээдлэх ёсыг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдлыг баталгаажуулахад анхаарлаа хандуулж шаардлагатай арга хэмжээг авч  өгөхийг хүсч байна. Энэ нь чухал болох нь бид бүгдэд илэрхий юм.

Хүндэтгэсэн,

The Hon. Allyson K. Duncan,

Member of the Presidency Committee, International Association of Judges

President of the Asian, North American and Oceanian Regional Group of the International

Association of Judges 

 

Англи хэл дээрх эх захидал эндээс үзнэ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: