ЭМГЭНЭЛ

2019 оны 09 сарын 19 157 удаа нээгдсэн

ЭМГЭНЭЛ

Төмөрбаатарын ГАНБАТ

/1962-2019/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Төмөрбаатарын Ганбат 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зуурдаар таалал төгслөө.

Тэрээр 1962 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж, Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн сургууль, Халх журам хууль зүйн дээд сургуулийг төгсөж эрх зүйч, хуульч мэргэжлийг эзэмшсэн байна.

Т.Ганбат нь 1980-1983 онд Ардын армийн 133 дугаар ангид цэргийн алба хааж, 1984-1986 онд Хөвсгөл аймгийн ардын хэсгийн 5 дугаар шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, 1986-1993 онд Хөвсгөл аймгийн ардын хэсгийн 3 дугаар шүүхэд шүүгч, 1993-1994 онд Хөвсгөл аймгийн ардын хэсгийн 3 дугаар шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, 2004-2006 онд Хөвсгөл аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, 2006-2012 онд Хөвсгөл аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга, 2012 оноос хойш Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн шүүгч, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байлаа.

Тэрээр шүүхийн шинэчлэлийг бодитой хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, шүүгчийн болон төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин шударгаар ажилладаг, хамт олныхоо дунд нэр хүндтэй шүүгч байсан юм.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж "Алтангадас одон”, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, "Хөдөлмөрийн хүндэт” медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг", Улсын дээд шүүхийн "Хүндэт жуух бичиг”, "Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр шагнажээ.

Талийгаачийн хөдөлмөрч, нягт нямбай, төлөв даруу, хүнлэг, залуу үедээ сургамжтай зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн хань, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: