Олон улсын шүүгчдийн холбоо (ОУШХ)-ны Төв зөвлөлийн 62 дахь хуралдааны тухай мэдээлэл

2019 оны 09 сарын 25 568 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбоо (ОУШХ)-ны Төв зөвлөлийн 62 дахь хуралдаан болон бүсийн хуралдаанууд түүний дотор Монголын шүүгчдийн холбооны багтдаг Ази, Номхон далай, Хойд Америкын (АНДХА) орнуудын шүүгчдийн бүсийн хуралдаан мөн Шүүхийн захиргааны ажилчдын Олон улсын хуралдаан БНКазакстан улсын Нур-Султан хотод болж өнгөрлөө.

Түүнчлэн тус холбооны Судалгааны 4 Комиссын хуралдаан тус тусын сонгосон сэдвийн хүрээнд гишүүн улсуудын ирүүлсэн асуулга, түүнд хийсэн дүн шинжилгээг хэлэлцэж, тухайлсан Дүгнэлт-Зөвлөмжүүдийг гаргалаа.  Мөн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Quality and efficiency of justice: trends and best practices”сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдлаа.

ОУШХолбооны 62 дахь ээлжит хурлын зохион байгуулагч БНКУлсын Шүүгчдийн холбоо нь ОУШхолбооны жинхэнэ гишүүнээр 2011 онд элссэн бөгөөд  Ази, Номхон далай, Хойд Америкын (АНДХА)  бүсийн гишүүн юм.

Хурлыг нээж ОУШХолбооны ерөнхийлөгч Тони Пагони, ОУШХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жиакома Оберто нар үг хэллээ. ОУШХолбооны ерөнхийлөгч Тони Пагони хэлсэн үгэндээ “...Бид өөр өөр түүх,соёл өөр өөр газар нутгаас ирсэн хэдий ч бид шүүхийн хараат бус байдал, хууль  ёсыг дээдлэх гэсэн нийтлэг зорилготой...” гэжээ.

ОУШХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Итал Улсын Дээд шүүхийн шүүгч Жиакома Оберто хэлсэн үгэндээ шүүгчийн хараат бус байдлын чухлыг дурдаж “... Ур чадвар муутай шүүгчийг муу шүүгч гэж ойлгох ёстой харин хараат бус байдалаа алдсан тохиолдолд шүүгч гэж ч хэлэх ч боломжгүй” юм гэж тэмдэглэв.

ОУШХ-ны Төв зөвлөлийн 62 дах удаагийн уулзалтаар ОУШХолбоо зохион байгуулалтын дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:

-2018-2019 онд ажилласан Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, бүсийн Ерөнхийлөгч нарын тайлан, мэдээллийг сонсож, хэлэлцсэн. Мөн холбооны төсөв, төсөвт хийсэн аудитын тайлан, татвараа төлөөгүй 4 гишүүн орнуудын холбоодын гишүүнчлэлийн асуудал, НҮБХГазрын Global Judicial Integrity Network хөтөлбөрийн талаар болон Hague conference дахь ажиглагч нарын тайлан, мэдээллийг мөн сонссон билээ.

-Шинээр гишүүн элсүүлэхтэй холбоотойгоор Үндсэн дүрэмд оруулах өөрчлөлтийн санал дэмжигдээгүй бөгөөд дүрмийн  13 дугаар зүйлд  өөрчлөлт оруулах асуудлыг гишүүн орнуудаас судлагаа авсны үндсэн дээр шийдвэрлэхээр боллоо.

- Мөн 2021 онд ОУШХолбооны ээлжилт хурлыг зохион байгуулах хүсэлт гаргасан Изриалын шүүгчдийн холбооны саналыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

-Дараагийн хэлэлцсэн чухал асуудал нь Нур Султанд болсон уулзалтаар зэрэгцэн явагдсан ОУШХ-ны 4 судалгааны Комиссын хуралдааны Дүгнэлт-Зөвлөмж, тэдгээр Судалгааны Комиссуудын дараа жилийн судалгааны сэдэв зэргийг сонсож баталгаажуулсан явдал байлаа. Монголын шүүгчдийн холбооны төлөөлөл гишүүн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт 1-р, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нар 3-р судлагааны Комиссын хуралдаанд оролцсон болно. 1-р комиссын судалгааны сэдэв нь “Шүүгч ба олон нийтийн сүлжээ /Social Media and Judiciary/ шүүгч Ц.Цогт, 3-р судлагааны сэдэв нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хэвлэл мэдээлэл /The Media in Criminal Cases/ гэсэн сэдвүүдээр шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нар Монгол Улсын туршлага, мэдээллийг танилцуулан хэлэлцүүлсэн бөгөөд манай холбооны төлөөлөлүүд уг асуудлаарх Монголын нөхцөл байдал тулгамдсан асуудлуудыг танилцуулж, тус Комиссоос гаргасан дүгнэлт, зөвлөмжид саналаа өгсөн болно.

Түүнчлэн Ази, Номхон далай, Хойд Америкын (АНДХА) орнуудын шүүгчдийн бүсийн хуралдаанд Канад, Иемен, Тайван, Австрали, АНУ,БНКУлс, Монголын шүүгчдийн холбооны төлөөлөгчид оролцож дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд

-татвараа төлөөгүй 4 улсын шүүгчдийн холбооны асуудал,

-төсөв санхүүгийн тайлан,

-Каррибын 30 гаруй орнуудыг хамарсан шүүгчдийн холбооны төлөөллийг сонгох эрхгүйгээр гишүүнээр элсүүлэх талаарх дүрмийн өөрчлөлтийн талаар,

- ОУШхолбоонд Шинэ Зеланд улсын шүүгчдийн холбоог гишүүнээр элсүүлэх талаарх тайланг Австралийн шүүгчдийн холбооны гишүүн шүүгч Гленн, Филипин улсын шүүгчдийн холбоог гишүүнээр элсүүлэх ажлын явцын талаар Монголын шүүгчдийн холбооны гишүүн шүүгч Ц.Цогт нар тус тус танилцууллаа.

- Мөн гишүүн орнууд шүүх эрх мэдлийн байгууллага, шүүгчдтэй холбоотой мэдээ, мэдээлэлийг тус тус танилцуулсан болно. Энэ хэсэгт шүүгч Ц.Цогт Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсын шүүх, шүүгчдийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдлыг тус бүсийн 5 сарын хуралд танилцуулж байсан дээр нэмж дэлгэрүүлэн танилцуулга хийсэн бөгөөд үүнд ҮАБЗ-ийг үндэслэн нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байгаа, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүх эрх мэдлийн хэсэгт орохоор явж буй нэмэлт өөрчлөлтийн агуулга зэргийг тухайлан ярилцав. АНДХА бүсийн хувьд өмнө нь энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын нэр дээр мэдэгдэл, захидал ирүүлсэн бөгөөд цаашид энэхүү асуудал хэрхэн өрнөхийг анхаарч байна.

-Эцэст нь Judicial Stress сэдвээр хэлэлцүүлэг сургалт явагдаж, Австрали Улсын шүүгч Жош Вилсон “Шүүхийн стресс” сэдвээр үндсэн илтгэл, Канад Улсын шүүгч Кристан Ейдсвик /бичгээр/, Монголын шүүгчдийн холбооны гишүүн шүүгч Ц.Цогт нар өөр өөрийн орны туршлага, жишээг танилцуулан панелистаар оролцлоо. Энэхүү сэдвээр МШХолбооны УЗ-д танилцуулан зарим шүүхүүдтэй хамтран тухайлсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж ирлээ.

1-р Судалгааны комиссын “Шүүгч ба олон нийтийн сүлжээ /Social Media and Judiciary/, 3-р Судалгааны комиссын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хэвлэл мэдээлэл /The Media in Criminal Cases/ гэсэн сэдвүүдээр гарсан Дүгнэлт-Зөвлөмжийг орчуулж гишүүн та бүхэнд танилцуулах болно.

 

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: