БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ АРБИТРЫН ШҮҮХЭД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

2019 оны 12 сарын 12 2009 удаа нээгдсэн

     Байнгын үйл ажиллагаатай Арбитрын шүүх нь 1899 онд Олон Улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн конвенцын 20-29 дүгээр зүйлд заасны дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулагдсан бөгөөд Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг. Байнгын үйл ажиллагаатай Арбитрын  Шүүхийн гишүүн Монгол Улс нь Олон Улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай конвенцын 23, 44 дүгээр зүйлд заасны дагуу эрх зүйн болон ёс суртахууны өндөр мэдлэг, чадвартай, арбитрчийн шалгуурыг хангасан 4 хүртэлх хүнийг 6 жилийн хугацаатайгаар нэр дэвшүүлэх эрхтэй.

Тавигдах шаардлага:

  1. Англи хэлтэй байх;
  2. Олон Улсын эрх зүйн мэдлэгтэй байх;
  3. Арбитрчийн шалгуурыг хангасан байх;
  4. Ёс суртахууны өндөр мэдлэг чадвартай байх.

     Иймд зохих шалгуурыг хангасан гишүүн шүүгчид нэрээ дэвшүүлэхийг урьж байна. Өөрийн товч намтар буюу (CV)-ыг англи, монгол хэлээр contact@judge.mn  цахим хаягаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний дотор ирүүлнэ үү.

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: