Ажлын төлөвлөгөө, тайлан ирүүлэх тухай
ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫСАЛБАР ХОРООНЫ ТЭРГҮҮННАРТ
Ажлын төлөвлөгөө,
тайлан ирүүлэх тухай
“Монголын Шүүгчдийн холбоо”-ны Салбар хорооноос 2011 онд хийхээр төлөвлөсөн ажил болон уг төлөвлөгөө, үйл ажиллагааны үндсэн чиглэлийнхээ дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Удирдах зөвлөл хэлэлцэж, салбар хороо тус бүрийн ажилд үнэлэлт-дүгнэлт өгөх, салбар хороодын сайн туршлагыг нийтийн хүртээл болгож, урамшуулах, мөн 2012 онд Шүүгчдийн холбооноос хийх ажлын төлөвлөгөөг боловсруулахтай холбогдуулан дараах материалыг 2011 оны 12 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү.
Үүнд:
1. 2011 онд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөө,
2. 2011 онд гүйцэтгэсэн ажлын тайлан,
3. 2011 оны татварын мэдээ /гишүүн 1 бүрээр/,
4. 2012 онд Шүүгчдийн холбооны хийх ажлын төлөвлөгөөнд оруулах санал.
Хүндэтгэсэн,
ТЭРГҮҮН Б.БАТЦЭРЭН