Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурлын тойм танилцуулга

2020 оны 07 сарын 30 995 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн

2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тойм танилцуулга

          Тус хурлыг Тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Оюунтунгалаг даргалж, Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн, Удирдах зөвлөлийн гишүүд Д.Мягмаржав, З.Ганзориг, Л.Баатар, Ш.Гандансүрэн, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн сургалтын 209 тоот танхимд 16:00-17:21 цагийн хооронд явууллаа.

Хэлэлцэх асуудлууд:

1. Монголын Шүүгчдийн Холбооны Тэргүүний сонгууль хүчингүй болсонтой холбоотойгоор дахин сонгууль явуулах талаар;

2. Монголын Шүүгчдийн Холбооны Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэнгийн өргөдлийг шийдвэрлэх;

3. Шүүгчдийн Холбооны 1 жилийн болон 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, чиглэл;

4. Төлөвлөгөө боловсруулахтай холбоотой шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ Олон Улсын Шүүгчдийн Холбооны судалгаа, дүрэм тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэх гэсэн асуудлуудын хүрээнд хуралдаан эхлэв.

 

Хуралдаанаар:

1. Холбооны Тэргүүнийг сонгох сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэж, нэр дэвшүүлэх, санал хураах хугацааг тогтоож, тооллогын комиссыг А.Мөнхзул, М.Алдар, А.Сарангэрэл, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Өлзийжаргал нарын 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

          2. Шүүгчдийн Холбооны Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх асуудлыг 10 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцэхээр хойшлуулав.

          3. Шүүгчдийн Холбооны цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, чиглэлийн талаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн зүгээс Монголын Шүүгчдийн Холбооны үйл ажиллагаа, гадаад харилцаатай холбоотой хийж байсан ажлыг танилцуулж, санал бодлоо хуваалцлаа. Мөн үүнтэй холбоотой Шүүгчдийн Холбооны цаашдын ажлын төлөвлөгөө, дүрмийн өөрчлөлтийн талаар ярилцаж, судлаачдаас зөвлөгөө, тусламж авахаар санал нэгтэй дэмжив. Мөн Ц.Мөнх-Эрдэнэ шүүгчийг Шүүгчдийн Холбооны гадаад харилцааг албан ёсоор хариуцаж ажиллахыг үүрэг болголоо.

          4. Шүүгчдийн нэр хүнд, шүүхэд хандах иргэдийн хандлагын талаар мэргэжлийн байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллах чиглэлээр мэргэжлийн судлаач, судалгааны багийг сонгох ажлыг Ц. Мөнх-Эрдэнэ, Ж.Оюунтунгалаг нарт даалгав.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: