МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРООДЫН ТЭРГҮҮН НАРТ

2020 оны 10 сарын 06 527 удаа нээгдсэн

Санал ирүүлэх тухай

 

Монголын шүүгчдын холбооны Удирдах Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэсэн болно. Үүнтэй холбоотойгоор

 

1. Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдэд шүүгчдийг Монголын Хуульчдын холбооны гишүүн байхаар болон гишүүнчлэлийг түдгэлзүүлэхээр тусгасан байна. Иймд шүүгчид Хуульчдын холбооны гишүүн байхыг дэмжиж байгаа эсэх асуудлаар шүүгч тус бүрээс асуулга авч дүнг салбар хорооны хэмжээнд нэгтгэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор яаралтай ирүүлнэ үү.

2. Улсын Дээд шүүхийн Тамгын газраас Монголын шүүгчдийн холбоонд хандан Шүүхийн практик судлалын хэлтсээс явуулах судалгааны ажилд шүүгч оролцуулах талаар санал гаргасан тул салбар хорооны хэмжээнд энэ талаар хэлэлцэж судалгаа хийх боломжтой шүүгчдийн нэрсийг судалгааны мэргэшсэн сэдвийн хамт ирүүлэх. /Жич: судалгааг 3-6 сарын хугацаанд хийх тохиолдолд уг хугацаанд шүүгчдийн нийгэм, эдийн засгийн байдлыг дордуулахгүй байх талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөх юм/

3. Шүүгчдийн холбооны зохион байгуулалтын бүтцэд Гадаад харилцааны болон Судалгааны 2 дэд хороо байгуулагдсантай холбоотойгоор эдгээр хороодод ажиллах сонирхолтой болон ажиллуулах шүүгчдийн нэрсийг ирүүлэх

4. Цаашид шүүхэд хандах иргэдийн хандлагыг бодитой болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн ажлын талаар тухайлсан санал байвал ирүүлэх

Салбар хороодын тэргүүн Та бүхэн дээрх саналыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор Шүүгчдийн холбоонд ирүүлэхийг хүсье.

Шаардлагатай мэдээллийг 99081135 дугаарын утсаар холбогдож авна уу.

 

 

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                     Т.ТУЯА

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: