Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдааны тойм

2020 оны 12 сарын 22 2079 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны

Удирдах зөвлөлийн хуралдааны тойм

 

2020.12.21                                                                                       Улаанбаатар хот

 

Тус холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Zoom программаар зохион байгуулагдаж зарим гишүүд зайнаас оролцов. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгчдээс ирүүлсэн саналыг нэгтгэж, холбогдох байгууллагад хүргүүлэх болов.  

Түүнчлэн, Олон улсын Шүүгчдийн холбооноос 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан шүүх засаглалын үндсэн зарчим, бие даасан, хараат бус байдал, шүүгчийн сонгон шалгаруулалт, сургалт, шүүгчийг томилох, дэвшүүлэх болон үнэлэх, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлага, цалин урамшуулал, нийгмийн хамгаалал, тэтгэвэр, хамрах хүрээ зэрэг асуудлын талаарх олон улсын жишиг зарчим тогтоосон баримт бичиг болох “Шүүгчдийн нийтлэг дүрэм-2017”-г хэвлүүлсэнийг холбооны гишүүн-шүүгчдэд хүргүүлэхээр шийдвэрлэв.  

 

   

 

 

 

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: