Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдааны тойм

2021 оны 01 сарын 15 2076 удаа нээгдсэн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тойм

Энэ өдрийн хуралд холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг, гишүүн Д.Мягмаржав, Ш.Гандансүрэн нар биечлэн , гишүүн О.Номуулин, Т.Бадрах, З.Ганзориг нар зайнаас оролцож, дараах асуудлыг хэлэлцэв.

 

1. Холбооны нягтлан бодогчийн цалин болон холбооны жилийн ажлын төлөвлөгөөг батлав.

2. Олон нийттэй харилцах ажлын хэсгийн шүүгчдийн сургалтыг эхний хагас жилд зохион байгуулахыг гүйцэтгэх захиралд даалгав.

3. Холбооны дүрэм шинэчлэхтэй холбогдуулан гишүүд-шүүгчдээс санал авах ажиллагааг салбар хороодоор дамжуулан нэгтгэхийг гүйцэтгэх захиралд хариуцуулав. 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: