Удирдах зөвлөлийн хуралдааны тойм

2021 оны 06 сарын 04 978 удаа нээгдсэн

Удирдах зөвлөлийн хуралдааны тойм

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдаанд холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг, гишүүн О.Номуулин, Ш.Оюунтуул, Л.Баатар нар биечлэн оролцож, Д.Мягмаржав, З.Ганзориг, Ш.Гандансүрэн нарын гишүүд цахимаар оролцов.

Хуралдаанаар Монголын Шүүгчдийн холбооны дүрмийн төсөл хэлэлцэх, холбооны Их хурлын тов тогтоох, холбоонд Олон нийттэй харилцах дэд хороотой байх зэрэг асуудлыг хэлэлцээд:

  • Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар тус холбооны Их хурлыг нийт шүүгчдийн чуулганы дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулах бөгөөд салбар хороод тус бүрийн гишүүдийн 3/1-ээс доошгүй хувийн оролцоотой хийхээр тогтов. Их хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд холбооны дүрмийн төслийг салбар хороод гишүүн шүүгчдээр хэлэлцүүлэн санал өгөх ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, удирдах зөвлөл саналыг нэгтгэх,
  • Холбооны хяналтын зөвлөлийн болон УДШ-ийн салбар хорооноос Удирдах зөвлөлд сонгогдох нэр дэвшигчийн санал ирүүлэх, Их хуралд оролцох гишүүдийн тоо, нэрсийг жагсаалтаар ирүүлэхийг салбар хороодод мэдэгдэхийг гүйцэтгэх захиралд даалгав. Холбоонд Олон нийттэй харилцах ажпын хэсэг байгуулсныг дэд хороо болгон өөрчилж шийдвэрлэсэн болно. Тус хуралдаанаар хэлэлцсэн Монголын Шүүгчдийн холбооны дүрмийн төсөлтэй танилцана уу.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: