Хуульчдын Анхдугаар их хурал

2013 оны 09 сарын 09 4408 удаа нээгдсэн

Хуульчдын Анхдугаар их хурал 2013 оны 9 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Их хурлын эхний өдөр хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг төлөөлөгчдөд хүргэж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар үг хэлсэн. Дараа нь Хурлын дэгийг хэлэлцэж баталлаа. Хурлын даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, дэд даргаар Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Ц.Цогт нарыг төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгов. Хурлын эхний өдрийн төгсгөлд Хуульчдын холбооны дүрмийг хэлэлцэж эхэлсэн ба, тус дүрмээр Хуульчдын холбооны зохион байгуулалт, албан тушаалтнуудын бүрэн эрх, үйл ажиллагаатай холбогдсон хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулах юм.

2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хурлын төлөөлөгчид холбооны дүрмээ хэлэлцэн баталлаа. Үүний дараагааар Хуульчдын холбооны ерөнхийлөгчөд нэр дэвшихээр 10 хуульч материалаа өгснөөс Э.Жигмэдддорж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа хүрээгүй тул хасагдсан ба Ц.Цолмон, Ц.Дагвадорж нар нэрээ татан цаашид 7 хуульч дээр төлөөлөгчид нууц санал хураалт явуулсан. Саналын хуудсыг тоолоход нэр дэвшигчид дээр санал хуваагдан олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул хамгийн олон санал авсан О.Алтангэрэл, Д.Батсүх нар дээр дахин санал хурааж олонхийн саналаар Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдлоо.



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: