70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“US Speaker” хөтөлбөрийн 2 дахь шатны уулзалтыг хийв

  “US Speaker” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Монголын шүүгчдийн холбоо, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, ШЕЗ-ийн Тамгын газар хамтран зохион байгуулахаар хоёр дахь шатны уулзалтыг УДШ-ийн сургалтын хүрээлэнд зохион байгуулж, АНУ-ын ЭСЯ-ны  “US Speaker” хөтөлбөр хариуцсан ажилтан Цэрэндагватай уулзаж хэд хэдэн асуудлыг ярилцаж тохиров.

Хуралдаанд холбооны тэргүүн, НИДЗШШ-ийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтангалаг, Удирдах зөвлөлийн гишүүн, УДШ-ийн шүүгч Ч.Хосбаяр,  Удирдах зөвлөлийн гишүүн, ЗХДЗШШ-ийн шүүгч А.Сарангэрэл, БГД-ийн ЭХАШШ-ийн шүүгч  Ц.Эрдэнэчимэг шүүгч, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг,  Гүйцэтгэх захирал М.Наранчимэг, МШХ-ны туслах Г.Цолмонгэрэл нар оролцов. 

Уулзалтаар “Specialist” хөтөлбөрийн талаар АНУ-ын ЭСЯ-ны ажилтан Цэрэндагва танилцуулга мэдээлэл өгсний дараа “US speakers” хөтөлбөрийн хэрэгжих хугацаа, “US speakers” хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн хүрээ, “US speakers” хөтөлбөрийг эхлүүлэх

газар, байр, “US speakers” хөтөлбөрийн Speaker-т тавигдах шаардлага, “US speakers” хөтөлбөрийн орчуулагчийн асуудлыг харилцан ярилцаж тодорхой шийдлүүдийг гаргав.

Энэ үеэр УДШ-ийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг “Speaker” хөтөлбөрийг агуулгын хувьд хөтөлбөрийн хороогоор оруулж батлуулсан тухай мэдээлэл өгсөн юм. “Speaker” хөтөлбөрийг аравдугаар сарын эхний 2 долоо хоногт хэрэгжүүлэх саналыг холбооны зүгээс тавьснаар уулзалт өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих

“US Speaker” хөтөлбөрийн 2 дахь шатны уулзалтыг хийв