70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“US SPEAKER PROGRAM-2022” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛОВ

2021.12.09. Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг тэргүүтэй шүүгчдийн төлөөлөл 2021 оны 09 дүгээр сард Монгол улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчтэй хийсэн албан уулзалтуудын үр дүнд “US SPEAKER PROGRAM-2022” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тус улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын Шүүгчдийн холбооны гишүүн шүүгчид оролцох боломжтой болов.

АНУ-ын улс төр, боловсрол, соёл шинжлэх ухааны болон гадаад харилцааны бодлогыг дэмжих зорилт бүхий “US SPEAKER PROGRAM-2022” хөтөлбөрийг тус улсын төрийн департмент болон соёлын албанаас зохион байгуулдаг билээ.

“US SPEAKER PROGRAM-2022” хөтөлбөрийг зочин мэргэжилтнээр оролцох мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, тухайн салбартаа нэр хүндтэй, туршлагатай SPEAKER-г сонгон шалгаруулж, мэргэжилтнээс лекц сонсох, туршлага судлах, зөвлөмж авах хүсэлтэй гадаадын болон өөрийн орны иргэдийг сонгон шалгаруулж, оролцогчийн хэрэгцээ шаардлагын хүрээнд төлөвлөгөө гарган хэрэгжүүлдэг байна.

Монголын шүүгчдийн ур чадварыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, хувь хүний хөгжлийг сайжруулах, АНУ-ын шүүгчийн туршлагаас суралцах зэрэг боломжуудыг нээж өгөх энэхүү хөтөлбөрт Монголын Шүүгчдийн холбооноос propasal буюу хөтөлбөрийн агуулга, хүсэлтийг бэлтгэн Элчин сайдын яаманд хүргүүлэх ажлыг эхлүүллээ.

Тус хөтөлбөрт шүүгчдийг олноор нь хамруулах зорилгоор АНУ-ын шүүгчийг Монгол Улсад урьж ирүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тул Эрхэм шүүгч та бүхэн, шүүгчээс авах зөвлөмж, сонсохыг хүсэж буй сэдэв, ажил мэргэжлийн хувьд гарч буй хэрэгцээ шаардлагын талаарх санал болон АНУ-ын Элчин сайдын яаманд  хүргүүлэх хүсэлтийн агуулгад орох сэдвийн талаарх санал, хүсэлтээ 2021 оны 12-р сарын 23-ны өдрийг хүртэл erdenechimegzj@gmail.com  хаягаар ирүүлнэ үү.

Түүнчлэн “US SPEAKER PROGRAM-2022” хөтөлбөрт цаашид хамтран ажиллах хүсэлтэй шүүгчид 99081094 дугаарт холбогдоно уу.

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Сэтгэгдэл бичих

“US SPEAKER PROGRAM-2022” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛОВ