70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Монголын Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын туслах сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах шаардлага, ур чадвар:

  1. Ерөнхий шаардлага

Боловсрол

  • Эрх зүйч эсхүл сэтгүүлчийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх;
  • Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн чиглэлээр болон олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож байсан бол давуу тал болно.

Ур чадвар

  • Албаны бичиг баримт төлөвлөх, боловсруулах чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний программуудыг зохих түвшинд эзэмшсэн, цахим орчинд ажиллах чадвартай байх.
  1. Тусгай шаардлага
  • Программ хангамжийн дизайн, хэвлэлийн эх бэлтгэх чадвартай, Англи хэлтэй бол давуу тал болно.

Хандлага

  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай;
  • Ажлын ачаалал даах, хариуцлагатай ажиллах чадвартай;
  • Эмх цэгц сайтай;
  • Бусадтай зөв зохистой харилцах харилцааны соёлтой;
  • Шинийг санаачлах, идэвх зүтгэлтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Монголын Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах; -Удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
  • Удирдах зөвлөлөөс баталсан төсөв, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;
  • Гүйцэтгэлийн мэдээ тайланг боловсруулах, тайлагнах;
  • Салбар хороо, дэд хороодын үйл ажиллагааг зохион байгуулахад туслах;
  • Холбооны хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангахад туслах.

Таны эзэмшсэн мэргэжил, ур чадвар дээрх ажлын байрны шаардлагад нийцэж байгаа бол 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө contact@judge.mn гэсэн цахим хаягаар материалаа ирүүлнэ үү.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.Товч намтар /өөрийн мэргэжил, туршлага, ур чадвар, хандлагыг харуулах үйл ажиллагааг багтаана/;
2.Төрийн албан хаагчийн анкет;
3.Нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн диплом, түүний хавсралтын хуулбар.

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Сэтгэгдэл бичих

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР