Монголын шүүгчдийн холбоо 1995 оны 02 дугаар сарын 21-нд Дээд шүүхийн шүүгч Г.Ганзориг нарын хэсэг шүүгчдийн санаачилгаар байгуулагдаж, 2006 он хүртэл тухайн Холбооны тэргүүний үүргийг Дээд шүүхийн дарга нар хариуцан ажиллаж байжээ.
- 2006 оны 01 дүгээр сарын 20-нд Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөн болж Шүүгчдийн энэ зөвлөгөөнөөс:
Холбооны Тэргүүнээр: О.Зандраа (УДШ-ийн шүүгч)
Гишүүдэд: А.Сугарсүрэн (Өмнөговь аймгийн шүүхийн ерөнхий шүүгч), Д.Мягмаржав (Дархан-Уул аймгийн шүүхийн ерөнхий шүүгч), С.Өлзийсайхан (Сүхбаатар аймгийн ерөнхий шүүхийн шүүгч), Б.Сарантуяа (Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч), Б.Батцэрэн (Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч), Х.Батсүрэн (Захиргааны хэргийн шүүхийн шүүгч), Р.Асхабыл (Баян-Өлгий аймгийн шүүхийн ерөнхий шүүгч) нарыг сонгож, Ажлын албаны гүйцэтгэх захирлаар М.Дамирансүрэн, нягтлан бодогчоор А.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар ажилласан.
- 2009 оны 02 дугаар сарын 16-нд Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөн болж Шүүгчдийн энэ зөвлөгөөнөөс:
Холбооны Тэргүүнээр: Б.Батцэрэн (Нийслэлийн шүүхийн шүүгч)
- Б.Ундрах (УДШ-ийн шүүгч), Д.Дамдин-Од (Нийслэлийн шүүхийн шүүгч), Ц.Цогт, Д.Батбаатар (Захиргааны хэргийн шүүхийн шүүгч), Д.Оюунбат (Багануур дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч), Г.Тэгшсуурь (Доноговь аймгийн шүүхийн ерөнхий шүүгч ), Т.Энхтуяа (Дорнод аймгийн шүүхийн ерөнхий шүүгч), С.Цэрэндулам (Булган аймгийн шүүхийн шүүгч) нарыг сонгож, Ажлын албаны гүйцэтгэх захирлаар М.Дамирансүрэн, нягтлан бодогчоор Б.Хишигсүрэн, нарийн бичгийн даргаар Б.Нямцэрэн нар ажилласан.
- 2014 оны 04 дүгээр сарын 15-нд Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөн болж Шүүгчдийн энэ зөвлөгөөнөөс:
Холбооны Тэргүүнээр: Х.Батсүрэн (УДШ-ийн шүүгч)
Гишүүдэд: Ц.Цогт (Захиргааны хэргийн шүүхийн шүүгч), С.Өмирбек (Ховд аймгийн шүүхийн шүүгч), Д.Мөнхтуул (Нийслэлийн шүүхийн шүүгч), Д.Алтанжигүүр (Баянгол дүүргийн шүүхийн шүүгч), С.Амардэлгэр (Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч), Б.Цолмонбаатар (Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч), Э.Зоригтбаатар (Захиргааны хэргийн шүүхийн шүүгч), Г.Есөн-Эрдэнэ (Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч) нарыг сонгож, Ажлын албаны гүйцэтгэх захирлаар М.Дамирансүрэн, нягтлан бодогчоор Б.Хишигсүрэн, нарийн бичгийн даргаар Г.Мөнхсайхан нар ажилласан.
- 2017 оны 03 дугаар сарын 29-нд Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөн болж Шүүгчдийн энэ зөвлөгөөнөөс:
Холбооны Тэргүүнээр: Х.Батсүрэн (УДШ-ийн шүүгч) улиран сонгогдож,
- Ч.Цэнд (Баянгол дүүргийн шүүхийн шүүгч), Ц.Мөнхтулга (Хэнтий аймгийн шүүхийн шүүгч), Л.Дарьсүрэн (Булган аймгийн шүүхийн шүүгч), Ж.Цэцэгмаа (Ховд аймгийн шүүхийн шүүгч), С.Ганчимэг (Дорнод аймгийн шүүхийн шүүгч), Д.Мягмаржав, Ц.Ичинхорлоо (Нийслэлийн шүүхийн шүүгч), Д.Мөнхөө (Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч) нарыг сонгож, Ажлын албаны гүйцэтгэх захирлаар М.Дамирансүрэн, нягтлан бодогчоор Х.Бадамжаргал, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар тус тус ажилласан байна.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ