70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдыг Шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөгийг зохион байгуулав

              

              Монголын шүүгчдийн холбооноос санаачлан “Нийслэлийн шүүхийн тамгын газар, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцах” өдөрлөгийг 2022 оны 05 дугаар сарын 07-ны бямба гарагт зохион байгуулав.

           Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг Хэргийн хөдөлгөөний нэгдүгээр хэлтсийн дарга Г.Нямбаяр,  шүүхийн үйл ажиллагааны талаар нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар нар сурагчдад мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулан санал бодлоо чөлөөтэй ярилцлаа.

              Өдөрлөгийн дараа сурагчдаас шүүхийн үйл ажиллагааны талаар ямар ойлголттой орж ирсэн болон шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараах сэтгэгдлийг асуумжийн аргаар авч, үр дүнг тодорхойлсон юм. Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуулийн багш, сурагчид өдөрлөгийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл бичих

Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдыг Шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөгийг зохион байгуулав