70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх асуудлаар Олон улсын бага хурал боллоо

“Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын бага хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо.
Олон улсын бага хурлын үдээс хойших хуралдааныг “олон нийттэй харилцах, шүүхийн шийдвэрийг мэдээлэх” сэдвийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг “Шүүх олон нийттэй харилцах нь” сэдвээр илтгэл тавьж, “Шүүхийн олон нийттэй харилцах нээлттэй, ил тод байдлын хөтөлбөр” гаргахаар ажиллаж байгаагаа танилцуулав.
Канад Улсын Алберта мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро “Шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийг мэдээллээр хангахад харилцаа, холбооны хэрэгслүүд голлох үүрэгтэй болох нь” сэдвээр илтгэл тавьж Канад улсын туршлагаас хуваалцсан юм. Мөн Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд таниулан түгээх нь” илтгэлдээ шүүгч шийдвэрээ бичгээр танилцуулахын ач холбогдлыг онцоллоо.
 
Үргэлжлүүлэн Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, доктор М.Мөнхмандах “Шүүхийн хэвлэл мэдээллийн харилцаа ба сэтгүүл зүйн хэм хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Олон улсын хурлын үндсэн асуудлын цөм нь Шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой энгийн үгээр хүргэх, хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцаж, шүүхийн үйл ажиллагааг эерэгээр, үнэн зөв ойлгуулах вэ? гэдэгт хариулт өгөхийг зорьж байлаа. Тухайлбал, шүүгчийн үйл ажиллагаа, шүүх хурлын процессыг шүүхийн танхимаас сэтгүүлч сурвалжлан бодит мэдээллийг эх сурвалжаас нь бодит түүхээр дамжуулан иргэдэд санаа сэдэл, сургамж өгснөөр иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх гарц шийдлийн нэг мөн гэсэн санааг Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, доктор М.Мөнхмандах илтгэлийнхээ төгсгөлд хэллээ. Өөрөөр хэлбэл сэтгүүлч мэдээлэх үүргээ, шүүгч шүүн таслах үүргээ хариуцлагатай хийх нь иргэдийн “хэвлэл мэдээлэл болон шүүхэд итгэх итгэл”  “Шүүхийн хэвлэл мэдээллийн харилцаа- сэтгүүл зүйн хэм хэмжээ” чухал гэдгийг онцолсон юм.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, доктор П.Одгэрэл, “Time.mn” сайтын Эрхлэгч Г.Улсболд, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч З.Сүхбаатар нар “Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх” сэдвийн хүрээн дэх хэлэлцүүлгийг удирдаж, хуралд оролцогчид байр сууриа илэрхийлж, харилцан санал бодлоо хуваалцав.
 
Олон улсын бага хуралд тавьсан илтгэлүүдийн үндсэн агуулга “Шүүх засаглалыг бэхжүүлэх, иргэд шүүхэд итгэх итгэлийг хэрхэн ямар арга замаар нэмэгдүүлэх талаар санал солилцсон гарц шийдлийг олон талаас авч үзсэн чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Сэтгэгдэл бичих

Олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх асуудлаар Олон улсын бага хурал боллоо