70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

АНУ-ААС ИРСЭН ШҮҮГЧИДТЭЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙВ

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр Улсын дээд шүүхийн уулзалтын танхимд Техас мужийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Michelle Slaughter, Техас мужийн анхан шатны шүүхийн шүүгч, профессор Judge Matthew Wright дагалдан яваа бусад хуульчидтай ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын шүүгч, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаатар Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, харилцан санал солилцсон ажил хэрэгч уулзалт болов.
Энэ үеэр УЗ-ийн гишүүн Д.Батбаатар цаашид хамтран ажиллах хүрээнд шүүгч нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн туршлага солилцох зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал хэлсэн бөгөөд удирдах зөвлөлийн гишүүд дэмжиж харилцан санал солилцов. Энэхүү саналыг АНУ-аас ирсэн зочин шүүгчид нааштайгаар хүлээн авсан ажил хэрэгч үр дүнтэй уулзалтыг зохион байгууллаа.
                  ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл бичих

АНУ-ААС ИРСЭН ШҮҮГЧИДТЭЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙВ