
Тус салбар хороо нь 2025 онд 14 төрлийн ажил төлөвлөсөнөөс эхний 5 сарын байдлаар дараах ажлуудыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хийж гүйцэтгэжээ. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг нь МШХ-ны “Ярьж буй хууль” нэвтрүүлэгт “Бэлэглэлийн гэрээний зарим асуудал” сэдвээр оролцож, ярилцсан. https://youtu.be/1siv0exR_mQ
Шүүхийн тамгын газраас зохион байгуулсан Монгол бичгийн сургалтад нийт шүүгчид хамрагдан монгол бичгийн бичих, унших чадварыг дээшлүүлж байна. Шүүхийн үйл ажиллагааг таниулах зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хууль, мэргэжлийн талаар мэдээлэл олгох, “Эрх зүйч, хуульч” мэргэжил, “Шүүгч”-ийн нэр хүндийг өсгөн, үнэ цэнийг ойлгуулах зорилгын хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Тамгын газартай хамтран сургалт зохион байгуулсан. ”Ярьж буй хууль” нэвтрүүлэгийн шинэ дугаар болон иргэний нийтлэг маргааны төрлөөрх дугааруудыг Булган шүүхийн сайтад байршуулж иргэдийг эрх зүйн мэдээллээр ханган ажиллаж байна Салбар хорооноос хэмээн мэдээллээ.



Ажлын алба