Шүүгчдийн Холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Дасгал хөдөлгөөн ба дархлаа” аянг орон нутгийн хуулийн байгууллагуудын дунд Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газартайгаа хамтран зохион байгуулжээ.
Тэмцээнийг нийт 3 төрлөөр 12 багийн дунд явуулсан байна. Ширээний теннисний эрэгтэй төрөлд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар, эмэгтэй төрөлд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Нямаа нар түрүүлсэн бол сагсан бөмбөгийн тэмцээнд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, Сэлэнгэ аймгийн шүүхийн баг тус тус шалгарчээ.
Гар бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг шалгарч, “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэд болсон байна. “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” авсан баг дараагийн тэмцээнийг зохион байгуулах аж.
“Шилдэг тамирчин”-аар Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын прокурорын газрын бичиг хүргэгч н.Баярсайханыг шалгаруулж, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.