Монголын Шүүгчдийн холбооноос ирүүлсэн мэдээллийг тухай бүрд нь шүүгч нартаа хүргэх, шаардлагатай үед салбар хорооны хуралдааныг хуралдуулах, санал хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
2025 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдах Нийт шүүгчдийн 3 дугаар чуулгантай холбоотой мэдээллийг болон санал авах ажиллагаа, Монгол Шүүгчдийн Холбоогоор уламжлуулж, Орхон аймаг дахь салбар хорооноос ирүүлсэн хүсэлтийн хүрээнд салбар хорооны шүүгч нараас тусламжийг 2025 онд зохион байгуулсан.
Шихихутаг Их сургууль, Шүүгчдийн Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Менторшип хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэний дагуу шүүгч Ц.Цэрэндулам, Л.Энхжаргал, З.Баярмаа, Н.Оюунтуяа нар Шихихутаг Их сургуулийн оюутнуудад иргэний процессын эрх зүй, Иргэний хуулийн хэрэглээ зэрэг сэдвүүдээр багшилж байна.
Монголын Шүүгчдийн Холбоо, Шихихутаг их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Фулбрайтын Англи хэлний 2025-2026 оны сургалтад тус шүүхийн шүүгч З.Баярмаа, О.Аззаяа, Д.Батцэцэг нар хамрагдаж байна.
Хиймэл оюун ухаан сэдэвт сургалтыг 2025 онд зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээн Монголын Шүүгчдийн Холбооны Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх салбар хорооны тэргүүн Д.Батцэцэг мэдээллээ.
Ажлын алба