
Монголын Шүүгчдийн Холбооны ээлжит Их хурал 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд болж өнгөрлөө.
Ээлжит Их хурлыг Монголын Шүүгчдийн Холбооны Тэргүүн, УДШ-ийн шүүгч Д.Батбаатар даргалж, нарийн бичгийн даргаар Удирдах зөвлөлийн гишүүн Н.Одонтуулыг сонгов.
Холбооны Их хуралд нийт гишүүдийн 61.3 хувь танхимаар оролцлоо.
Их хурлаар Шүүгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2023-2025 оны үйл ажиллагааны тайлан, Хяналтын зөвлөлийн тайланг (QR) танилцуулж, хурлын дэгийг баталж, Шүүгчдийн Холбооны дүрэмд оруулах өөрчлөлт, гишүүнчлэлийн татвар нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, хэлэлцсэн асуудал тус бүрийг бүрэн шийдвэрлэв.
Шүүгчдийн Холбооны Их хуралд идэвхтэй оролцсон гишүүн шүүгч та бүхэндээ талархлаа илэрхийлье.


ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА