“Тэгш эрх шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд Төсөл хэрэгжүүлэх хорооны зохион байгуулалтын бүтцийн тухай хурал Шүүхийн Академийн сургалтын төвд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр боллоо.
Хуралд төсөл хэрэгжүүлэгч Монгол улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Монголын шүүгчдийн холбоо, Оюуны Инноваци ТББ-ын төлөөлөгчид оролцож, төслийн зорилго үйл ажиллагааны төлөвлөлтийн талаарх мэдээлэл, хэрэгжүүлэгч байгууллагуудын 2025-2026 онд хийгдэхээр төлөвлөж буй голлох ажиллагаа, төслийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, цаашдын үйл ажиллагааны чиглэл алхмыг тохирох зэрэг асуудлаар харилцан санал солилцов.
