70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

НОГООН ТАНХИМД ПРАКТИК ДАДЛАГЫН ХИЧЭЭЛ ОРЖЭЭ

Монголын шүүгчдийн Холбоо, хууль зүйн Шихихутуг их сургуультай 2022 оноос хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, эрүү, иргэн, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ, практик судлал хичээлийг эрүү, иргэн, захиргааны 40 гаруй  шүүгч 3,4-р курсийн олон зуун оюутнуудад заажээ.

Энэ ажлын үр дүнд шүүгч багш нар өөрсдөө хөгжиж, олон залуучуудад онолын мэдлэгээ бодитойгоор хэрэгжүүлэх, кейс судлалыг хөгжүүлэх, шүүгчийн ажлыг зөв таниулах, аль мэргэжлийн чиглэлээ сонгох, цаашид хэрхэн мэргэжлийн ажлаа эхлүүлэхэд нь хөтөч, чиглүүлэгч болж, олон залуу хуульчдын дотор гэрэл асааж, итгэл төрүүлсэн байна.

Энэ сургалтыг амжилттай хэрэгжүүлэхэд оюун сэтгэл, цаг заваа зарцуулж буй нийт шүүгч багш нартаа талархал илэрхийлье.

Өнөөдөр Захиргааны шүүхийн “ногоон танхим”-д практик дадлагын хичээлийг Захиргааны хэргийн завж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл орж байна.

                                     ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл бичих

НОГООН ТАНХИМД ПРАКТИК ДАДЛАГЫН ХИЧЭЭЛ ОРЖЭЭ