
Courthouse for the Court of Appeal for Ontario and the Superior Court of Justice.
2025 оны 5 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Канад Улсын Торонто хотод зохион байгуулагдсан Asian, North American and Oceanian Judges’ Associations (ANAO)-ийн жилийн явцын (Mid-Year Meeting)-д уулзалт, хэлэлцүүлэгт Монголын Шүүгчдийн Холбооны төлөөлөл амжилттай оролцож, түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх урьдчилсан алхам хийлээ.
Тус уулзалтад Канадын Холбооны Шүүхийн Шүүгчийн Холбоо, АНУ-ын Холбооны Шүүгчдийн Холбоо (USA Federal Judges Association), Казахстаны Шүүгчдийн Холбоо (Union of Judges of the Republic of Kazakhstan), Шинэ Зеландын Шүүгчдийн Холбоо (Judges Association of New Zealand), Австралийн Шүүгчдийн Холбоо (Australian Judicial Officers Association), Тайваний Шүүгчдийн Холбоо (Judges Association of the Republic of China/Taiwan) зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Харин Япон, Филиппин улсын холбоод төлөөлөгч оролцуулж чадсангүй.
Тус уулзалтын “Боловсролын хэсэгт” дэх хэлэлцүүлгийн сэдвүүд:
- Шүүгчдийн нэр хүнд, олон нийтийн ойлголт, нийгмийн сүлжээний нөлөө
- Шүүхийн ачаалал, хугацаа хэтрэлтийг бууруулах олон улсын туршлага
- Зөрчлийг шүүхийн бус аргаар шийдвэрлэх арга зам (ADR)
- “Шүүгчийн хараат бус байдлын өдөр” хуульчлах Канадын хууль санаачилга (S-291)
Уулзалтыг Канадын Онтарио мужийн Дээд шүүхийн Орлогч Ерөнхий шүүгч Фэй Макуотт, Холбооны Шүүгчдийн Хэрэг Эрхлэх Газрын Комиссар Марк Жиру нар нээсэн бол боловсролын хэсгийн хэлэлцүүлгийг Оттава Их сургуулийн профессор Майкл Гейст удирдан явуулсан юм.
Түүнчлэн Канадын Сенатын гишүүн Пьер Моро “Шүүгчийн хараат бус байдлын өдөр”-ийг баталгаажуулах тухай S-291 хуулийн төсөл-ийн талаар танилцуулж, олон улсын шүүхийн төлөөлөгчдөөс дэмжлэг авч байв.
Монголын Шүүгчдийн Холбооны төлөөлөл, гадаад харилцааны хорооноос Ц.Цогт (холбоонд төлөөлөгч оролцуулах зардал байхгүй тул өөр эх үүсвэрээр оролцсон) хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсад шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэл, хууль эрх зүйн орчны сайжруулалт, олон нийттэй харилцах бодлого зэргийг товч танилцуулсан.
Уулзалтын албан ажлын хэсэгт гол хэлэлцсэн асуудлууд:
- Өмнөх уулзалтын тэмдэглэл батлах
(2024 оны ANAO-гийн Кейптаун дахь хуралдааны тэмдэглэл) - 2025 оны төсвийн танилцуулга, хэлэлцүүлэг
- Гишүүнчлэлтэй холбоотой асуудал
– Нигери Улсын Шүүгчдийн Холбооны Олон Улсын шүүгчдийн холбоонд элсэх өргөдлийг хэлэлцэн, намар болох нэгдсэн хуралдаанд тус бүсийн зүгээс уг хүсэлтийг дэмжсэн санал гаргахаар тогтов. - IAJ (Олон Улсын Шүүгчдийн Холбоо)-ийн санаачилгыг дэмжих асуудал
– АНУ, Тайвань, Монгол, Австрали зэрэг гишүүн орны төлөөлөгчид НҮБ-ын тусгай илтгэгчийн ШТА-нд Хиймэл оюуны хэрэглээ сэдэвт вебинарт оролцсоныг тэмдэглэв.
– Афганистаны нэг шүүгчид дэмжлэг үзүүлэх хүсэлт, тусламжийн сангийн төлөөлөгчийг томилох асуудлыг хэлэлцэв. - IAJ-д гишүүн орнуудын дэмжлэг үзүүлэх хэлбэрийн талаар хэлэлцэв
(Жишээ нь: Италийн талаас нарийн бичгийн дарга нарын газрын зардлыг санхүүжүүлэх санал) - 2025 оны нэгдсэн хурал Баку хотод зохион байгуулагдахтай холбоотой асуудлууд:
– Визний нөхцөл
– Шүүгчийн бэлгэдэл, өмсгөл (дүрэмт хувцас) үзэсгэлэн гарах
– Оролцогчдын тоо болон итгэмжлэл - Дараагийн ANAO болон IAJ уулзалтын талаар урьдчилсан тохиролцоо хийх
- Жилийн уулзалтын гол сэдэв, илтгэгчдийн сонголт
- Гишүүн холбоодын тайлан, мэдээлэл
Монголын төлөөллийн оролцоо:
Монголын Шүүгчдийн Холбооны төлөөлөл АХАНД (ANAO) бүсэд багтдаг улсуудын шүүгчдийн холбоод хооронд 2 талт хамтын ажиллагаа үүсгэх “санаачилга” дэвшүүлж, уг ажлын бэлтгэл болгож 2 талт санамж бичгийн төсөл (Энд дарж танилцана уу) боловсруулан энэхүү уулзалтаас нэг сар орчим хугацааны өмнө АНУ, Канад, Филиппин, Австрали, Шинэ Зеланд, Тайваний холбоодод цахимаар хүргүүлснээ бататган сануулж, энэхүү санаачилгын зорилго, ач холбогдлын талаар танилцуулсан юм.
Ингэхдээ, жишээ нь Монголын Шүүгчдийн Холбоо ОУШХ-ны жинхэнэ гишүүн болсноор чамгүй хугацаа өнгөрсөн бөгөөд тус холбооны жилийн уулзалт, өөрийн харьяалагддаг АХАНД бүсийн хагас жилийн уулзалтад зарим жилд төлөөлөгч оролцуулахаас өөрөөр дорвитой оролцоо, шууд үр ашиг байхгүй байгаа талаар тайлбарлаж, МШХолбоо өөрийн илүү олон шүүгч-гишүүдийг энэхүү олон улсын холбооны гишүүнчлэлийн үр шимийг шууд хүртэх, харилцааны давуу талыг мэдрэх, ашиглах боломжит арга, хэлбэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Санал болгож буй хамтын ажиллагааны санамж бичигт, өөр өөрсдийн гишүүдэд тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл, туршлага, мэдлэг солилцох, харилцан богино хугацааны зочин-шүүгч хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль зүйн Англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг тухайлсан хамтын ажиллагааны саналуудыг тусгасан тухай мөн тайлбарлав.
Бусад холбоод тухайлбал, Канад, Тайваний холбоодын төлөөлөл уг санамж бичгийн төслийг хүлээн авсан төдийгүй, урьдчилсан байдлаар тэдгээр холбоодын төвшинд ярилцсан бөгөөд санамж бичгийг байгуулах хүсэл зоригтой гэдгээ тэр даруй илэрхийлсэн.
Харин АНУ, Австрали, Шинэ Зеландын холбооны хуралд оролцсон төлөөлөгч нар буцаж очоод энэ санаачилгын талаар өөр өөрсдийн холбоодын зохих төвшинд хэлэлцэж хариу мэдэгдэхээ илэрхийлсэн бөгөөд АХАНД бүсийн Ерөнхийлөгч Аллисон Данкен энэ асуудлыг намар Бакуд болох бүсийн дараагийн хуралдаанаар тухайлан ярилцах санал гаргасан. Ингэснээр манай холбооны санаачилга бүсийн орнуудын холбоодын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ANAO-ийн хүрээн дэх идэвхтэй гишүүн орны хувьд байр сууриа бататгав.
Мөн Монголын төлөөлөл дараагийн уулзалтын Боловсролын хэсэгт хэлэлцэх сэдвийн нэг нь “Хяналтын шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэх шалгуур” гэсэн сэдэв (энэ нь Монгол Улсын хувьд шинэ тутам, бусдыг туршлагыг харьцуулан судлах нь ач холбогдолтой тул) байхаар санал гаргаж, бэлтгэл ажилд хамтран оролцох, цаашдын бүсийн хуралд гишүүн орнуудын хооронд туршлага солилцох, шүүгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэх хангалттай цаг төлөвлөж байх санал дэвшүүлэв. Энэхүү уулзалт нь тус бүс нутгийн шүүгчдийн холбоодын хоорондын 2 талт туршлага солилцох, харилцан ажиллагааны хувьд ач холбогдолтой болж өнгөрлөө.
Бэлтгэсэн Ц.Цогт