Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлын танхимд өчигдөр (2024.12.14) Шүүгчдийн холбооны ахмадын дэд хороо санаачлан, Сити их сургуулийн Хүмүүнлэгийн болон Хуулийн сургуультай хамтран “дурсамж уулзалт”-ыг зохион байгууллаа.
Ахмадын дэд хорооны гишүүн Д.Наранцэцэг “Шүүхийн тогтолцооны өнгөрсөн-одоо” илтгэл тавьж, оюутнууд сонирхсон асуултаа асууж, сэтгэгдлээ хуваалцав.
Уулзалтад Сити их сургуулийн Хүмүүнлэгийн болон Хуулийн сургуулийн сэтгүүл зүй, эрхзүйч мэргэжлээр суралцаж буй оюутнууд, Шихихутуг их сургуулийн оюутнууд, Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Туяа, ахмад шүүгч А.Мөнхзул, туслах Б.Жавзандулам, Сити их сургуулийн багш М.Наранчимэг, багш Э.Нямсүрэн нар оролцсон юм.
Оюутнууд уулзалтын дараа Баянгол дүүргийн Иргэний шүүхийн хурлын бусад танхимтай танилцлаа.
ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА