Сайн байна уу,
Утсаар ярьсны дагуу Сингапурын шүүгчдийн коллеж болон тус улсын Менежментийн их сургуулиас шүүгч нарт зориулсан магистрийн тэтгэлэгт хөтөлбөрийн зарын текстийг хүргүүлж байна:
“Сингапурын шүүгчдийн коллеж болон Сингапурын Менежментийн их сургууль хамтран шүүгчдэд зориулсан “Хууль зүйн ухааны магистр” олгох хөтөлбөрийг зарлалаа.
Уг хөтөлбөр нь мэргэшсэн, гүнзгийрүүлсэн хуулийн онол, практикийн мэдлэг заахаас гадна шүүхийн менежментийг шинэ түвшинд гаргах залуу шүүгчдийг бэлтгэх зорилготой юм.
Тус хөтөлбөр нь 2021 онд нийт дөрвөн төрлийн сургалтын төлбөрийн тэтгэлэг зарлаад байгаа бөгөөд магистрын сургалтад суралцах сонирхолтой шүүгчид тэтгэлгийн талаарх мэдээлэлтэй дараах http://law.smu.edu.sg/llm/fees-scholarshipsлинкээр орж танилцана уу.
Мөн дараах линкээр https://law.smu.edu.sg/llm/online-application орж онлайнаар бүртгүүлнэ үү.
Сургалтын бүртгэл 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусахыг анхаарна уу.”
Манай зөвлөлийн сайтан дээрх зарыг дараах линкээр орж харна уу: https://judcouncil.mn/site/news_full/10956