70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн салбар хорооны хурал болов

Шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь шүүхийн салбар хороо 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Холбооны төлөвлөгөөнд хүргүүлсэн саналд үндэслэн тус салбар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан баталсан байна.

Монголын шүүгчдийн холбооноос зохион байгуулж буй эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах талаар хэлэлцэж,  үзлэгт хамрагдах шүүгчдийн тоо, дэлгэрэнгүй мэдээллийг холбоонд хүргүүлэв,

Мөн “Ард даатгал”-тай байгуулсан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-тай танилцаж, тус гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар саналаа хэлэлцэж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлд уламжлуулах хүсэлтээ Монголын шүүгчдийн холбоонд албан бичгээр ирүүлсэн байна.

  Монголын шүүгчдийн холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагааг салбар хорооны гишүүдэд танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцжээ.

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН САЛБАР ХОРОО

Сэтгэгдэл бичих

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн салбар хорооны хурал болов