70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд хамтран ажиллах уулзалт боллоо

Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр тус Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхэлсэн Комиссарын газраас манай Улсын шүүх эрх мэдлийн салбарт “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” урт хугацааны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тус төслийн хүрээнд Монголын
шүүгчдийн холбоотой хамтран ажиллах талаарх уулзалтыг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн болон Шүүгчдийн ёс зүйн зөвлөх хорооны тэргүүн, гишүүд нөгөө талаас “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” урт хугацааны төслийг төлөөлж Канадын холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн хэлтсийн дарга Олег Шаков, Нью Брансвик мужийн шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, хуульч, олон улсын хөгжлийн мэргэжилтэн Ян Моррисон болон бусад төслийн багийнхан оролцов.

Уулзалтаар Монголын шүүгчийн холбооны зүгээс хэрэгжүүлж байгаа, төслийн тавьсан зорилгод нийцэх ажлууд, Тухайлбал, Шүүхийн ёс зүйн зөвлөлдөх хорооны үйл ажиллагааг өргөжүүлж,
бэхжүүлэх, гишүүдийг сургалтад хамруулах, Шүүхийн академи, Улсын Дээд шүүхийн Салбар хороотой хамтран хэрэгжүүлж буй “Judicial Wellbeing” сэдвээр сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг
дэмжих, Олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд шүүгч нараас олон нийтийн дунд явуулах яриа, таниулцуулгын жишиг гарын авлага боловсруулахад туслалцаа үзүүлэх,


-Монголын шүүгчдийн холбооны веб сайтыг шинэчлэн хөгжүүлэх,
-“Ярьж буй хууль” нэвтрүүлгийг үргэлжүүлэх,
-Хамтын ажиллагааны хүрээнд Канад улсад туршлага судлах,
-Шүүгчдийн холбооны чадвахийг бэхжүүлэх,
Шүүгчдийн зүгээс Нийт шүүгчийн хуралдаанаас сонгосон Шүүхийн
ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдтэй харилцах арга
механизмыг бий болгох боломжтой эсэх зэрэг асуудлуудаар санал солилцож, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж үзэн, хамтран ажиллах чиглэл, хүрээг нарийвчлан тодорхойлж төлөвлөгөө гаргах, төсөлд хамтран ажиллах байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг шаардлагатай асуудлыг нарийвчлан тодорхой болгохоор тохиролцов.

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд хамтран ажиллах уулзалт боллоо