
Монголын Шүүгчдийн Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагааг тус Салбар хорооны гишүүдэд цаг тухайд нь танилцуулж мэдээллийг түгээн ажилласан байна.
Тус шүүхийн шүүгч нар Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд эрт илрүүлэгт хамрагдаж урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалтад хамруулжээ. Улсын 2 дугаар төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг дэмжих төвийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд салбар хорооны шүүгч гишүүдээс оруулж, эрүүл мэндэд нь дэмжлэг үзүүлсэн гэв.
Тус салбар хорооноос Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газар, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн албан хаагч нарын дунд “Хөдөлгөөн – эрүүл мэнд” аян өрнүүлж зохион байгуулсан тэмцээн уралдаанд тэргүүн, дэд байр эзэлсэн байна.

Ажлын алба