Өнөөдөр Хангарьд ордонд байрлах Шүүгчдийн холбооны байранд УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын Тэргүүн, Шүүгчдийн холбооны дэргэдэх Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны ахлагч, шүүгч Д.Мөнхтуяа, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаатар, З.Ганзориг, Г.Ганбаатар, Ц.Эрдэнэчимэг, Н.Одонтуул, гүйцэтгэх захирал Т.Туяа, олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн ажилтан М.Наранчимэг, туслах ажилтан Б.Жавзандулам нар Канад Улсын Холбооны шүүхийн Хэрэг эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаковтой ажил хэргийн уулзалт хийлээ.
Тус уулзалтын зорилго нь Монгол Улсад “ХҮН БҮРД ШУДАРГА ЁС, ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” төслийн зөвлөлдөх баримт бичигт тусгагдсан агуулгын хүрээнд Монголын Шүүгчдийн холбоо ямар үйл ажиллагаанд хамтран хийж гүйцэтгэх боломжтой талаар харилцан ярилцаж санал бодлоо хуваалцлаа.
Тус төсөлд тусгагдсан “Шүүхийн үйл ажиллагаанд жендерийн мэдрэмжтэй, иргэн төвтэй байдлыг дээшлүүлэх” агуулгад багтсан Шүүхийн тогтолцооны ил тод байдлыг нэмэгдүүлэн иргэдийн мэдлэг, ойлголт, харилцаа хандлагыг сайжруулах, шүүхийн талаарх болон олон нийтэд зориулсан эрх зүйн мэдээллийг хүртээмжтэй болгоход Шүүгчдийн холбоо хамтран ажиллах бүрэн боломжтойг уулзалтад оролцсон шүүгчид санал нэгтэй илэрхийлэв.
Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаатар төслийн хүрээнд холбооны цахим хуудас, вэб хөгжүүлэлтийг дэмжиж үйл ажиллагааг өргөтгөх шаардлага байгаа талаар тухайлбал /гишүүдийн бүртгэл, онлайн хурал, дотоод холбоос хөгжүүлэх, шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны хөтөч хуудас нээх гэх мэт/ шүүгч нарт мэргэжлийн сэтгэл зүйч шаардлагатайг, Канадын туршлага судлах үйл ажиллагаанд Шүүгчдийн холбооны гишүүн шүүгч нараас хамруулах талаар санал хэлэв.
Шүүгчдийн холбооны дэргэдэх Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны ахлагч, шүүгч Д.Мөнхтуяа Олег Шаков Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны гишүүдтэй уулзах саналыг тавьж уулзаж байгаад талархал илэрхийлье гээд УДШ, ШЕЗ, ШСХ нь шүүгч нартай нээлттэй харилцаа тогтоох боломж харьцангуй хязгаартай байдаг бол Шүүгчдийн холбоо нь шүүгч нартай харилцахад илүү нээлттэй, илүү хүртээмжтэй хамтран ажиллах боломж өргөн байдаг учраас төслийг МШХ-той хамтран хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж үгийнхээ эхэнд тэмдэглэн хэллээ.
Өнөөдөр Шүүгчдийн холбооны дэргэдэх ёс зүйн зөвлөх хороо 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэн хэдий ч мэдээллээ шүүгчдэд хэрхэн хүргэх, хүсэлт авах, гаргасан зөвлөмжөө яаж хүргэх суваг одоогоор алга. Бид ойрын хугацаанд Шүүгчдийн холбооны вэб сайтад дэд бүтэц үүсгэж, тухайн зөвлөмж авсан шүүгч зөвшөөрсөн тохиолдолд бусад шүүгч нартаа (login) хийж бидний мэдээлэлтэй танилцах, санал бодлоо илэрхийлэх боломжтой платформтой болно гэж төсөөлж байна. Мөн өнөөдөр шүүх хүний нөөцийн хомсдолтой байгаа талаар ярьж байна тиймээс тэтгэвэрт гарсан ахмад шүүгч нартай ажиллах тэднийг үйл ажиллагаандаа татан оролцуулах шаардлага байна.
Манайд шүүгч нар харьцангуй эрт тэтгэвэртээ гардаг тухай болон төслийн хүрээнд шүүн таслах үйл ажиллагаа, шүүх засаглалын бодлогын асуудлаар шинээр сонгогдох Монголын парламентын гишүүдэд шүүх засаглалын онцлог, үр нөлөөний асуудлаар төслийн хүрээнд тодорхой ойлголт өгөх сургалт явуулах зайлшгүй шаардлага урган гарч байгаа талаар саналаа хэлж, энэ үйл ажиллагааг ч Шүүгчдийн холбоотой хамтарч зохион байгуулах нь хуулийн хүрээнд илүү боломжтой гарц гэдгийг тайлбарлан хэлэв.
Шүүгчдийн холбооны үйл ажиллагаанд бүх шатны шүүгчид хүртээмжтэй оролцох боломжтой байдаг учраас шүүгчдийн оролцоог идэвхжүүлэн иргэдэд эрх зүйн мэдээлэл түгээх үйл ажиллагаанд иргэд рүү чиглүүлсэн шүүхийн нэр хүндийг өсгөх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх олон талын ажлыг хийх нөөц бололцоо байгаа тухай илэн далангүй нээлттэйгээр ярилцсан уулзалт боллоо.
Төслийн зохицуулагч Олег Шаков төслийн хүрээнд хийгдэх ажлын саналаа албаны мэйлээр хүргүүлэхийг мэдэгдснээр уулзалт өндөрлөв.
ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА