70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ, ШҮҮГЧДИЙН ХОЛБОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

         Шихихутуг Их Сургуулийн захирал, профессор Д.Оюунцэцэг, Монголын шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Наранчимэг нар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Шүүгчдийн холбооны тэргүүн, доктор профессор Ж.Оюунтунгалаг, тус сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал, доктор профессор Н.Жалбажав, Захиргааны асуудал хариуцсан захирал Л.Мөнхдэмбэрэл нар байлцав.

         Санамж бичгийн хүрээнд менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр хэлэлцүүлэг, форум зохион байгуулах, судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулах, холбооны гишүүн шүүгчдээс эрх зүйн мэргэжлийн чиглэлээр суралцагсдад практик хичээл заах, семинар зохион байгуулах, шүүхийн практикт дадлагажуулах, гадаадын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт оролцох, “Шихихутуг” сэтгүүл болон хамтын ажиллагаатай мэргэжлийн гадаадын сэтгүүлд шаардлага хангасан бүтээлээ гишүүн шүүгч нар хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

           Энэ үеэр тус сургуулийн захирал, профессор Д.Оюунцэцэг шүүгчдийг нэгтгэсэн мэргэжлийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаадаа бид өндөр ач холбогдол өгч байна гэдгээ илэрхийлээд, холбооны гишүүн шүүгч нартай эрдэм судлалын чиглэлээр хамтран ажиллаж, эрх зүйн боловсролд хувь нэмрээ оруулан эхлүүлсэн ажлынхаа үр дүнг өндөр түвшинд гаргана гэдэгт итгэж байна гэв.

Сэтгэгдэл бичих

ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ, ШҮҮГЧДИЙН ХОЛБОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ