СПОРТЫН ГУРВАН ТӨРЛӨӨР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо, Архангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс санаачлан шүүгч ажилтнуудын дунд спортын 3 төрлийн тэмцээн зохион байгуулсан байна.
Тус тэмцээний 100 буудалт даамны төрөлд Архангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Батгэрэл “Тэргүүн байр”, Архангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Дамдинсүрэн “Дэд байр”, ширээний теннисний төрөлд шүүхийн жолооч П.Энхбаатар “Тэргүүн байр”, нярав Д.Насанбаатар “Дэд байр”, гар бөмбөгийн төрөлд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг “Тэргүүн” байр, Архангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан баг “Дэд” байрт тус тус шалгарчээ.