70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭВ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн салбар хорооноос санаачлан “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болон цэргийн баярыг тохиолдуулан нийгмийн халамж асаргаа нэн шаардлагатай иргэнд тусламж үзүүлэн шүүгч, ажилчид сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ.
Тус сумын нийгмийн халамжийн ажилтнаас дээрх шаардлагыг хангасан 1-р багийн иргэн 87 настай эмэгтэй Г.Цэгмид, 8-р багийн иргэн 79 настай эрэгтэй Л.Тогооч нарт хүнсний тусламж өгсөн байна.

ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭД ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЭВ

Иргэн Г.Түмэн-Өлзий: Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг сонсохдоо л шүүгч таны мэргэжлийн ур чадварыг үнэлж, мэдэрсэн

Хархорин сумын иргэн Г.Түмэн-Өлзий шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа таны амрыг эрж, энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие 2013-2017 оны хугацаанд шүүхээр хохирсон асуудлаа шийдвэрлүүлэхээр яваад 5 жил гаруйн хугацааг туулахдаа иргэн хүн санхүү, сэтгэл санааны хохирол нэмж амсдагийг биеэрээ мэдэрсэн. Анхан шатны хурлаар 3 удаа, давж заалдах шатны хурлаар 3 удаа орж, саяхан дээд шүүхийн хяналтын шатаар хэргээ шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг Өвөрхангай аймгийн давж заалдах шатны магадлалаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахад Э.Дулмаа шүүгчид хэрэг хувиарлагдаж хэргийг хүлээн авч дахин хянан шийдвэрлэсэн.
Давж заалдах шат, дээд шүүхийн хяналтын журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгч таны шийдвэрлэсэн анхан шатны хурлын шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийг буруу хэрэглээгүй, үнэн зөв шийдвэрлэсэн гэсэн тогтоолыг сонсоод шүүгч танд талархсан сэтгэлээ илэрхийлэхээр энэхүү захидлыг бичиж сууна.
Анхан шатны хурлын шийдвэрийг сонсохдоо л би таны мэргэжлийн ур чадварыг үнэлж, мэдэрсэн юм. Та бол олон мянган иргэдийн ирээдүйн амьдралд итгэл өгч чадах шударга, ур чадвартай шүүгч шүү. Монголд ийм л шүүгч олон олноор төрөн гараасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Ингээд таны амьдралд хамгийн сайн сайхан, ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж, шүүгчдээ дахин баярласан гэдгээ хэлмээр байна.

Мөн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг, П.Долгормаа, Л.Нямдорж, Дээд шүүхийн шүүгчид Х.Сонинбаяр, Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдэд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Хуулиа дээдэлсэн, иргэнээ хүндэтгэсэн, мэргэжлийн ур чадвартай, шударга шүүгчид олноор нэмэгдэн гарах болтугай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье” гэсэн юм.
**************************************************************************************

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн П.Дорж миний бие тус шүүхэд улсад ажиллаж байсан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд тухайн үед намайг томилсон тушаал, бусад холбогдох баримтууд олдохгүйн улмаас шүүхэд хандах болсон. Надад түргэн шуурхай үйлчилж, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн та бүхэндээ ажлын амжилтыг хүсье.
Анх удаагаа шүүхэд хандаж байгаа миний хувьд олон дахин нааш цааш явах байсан цаг хугацаагаа хэмнэж, өөрт тулгарсан асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлж чадсандаа маш их баяртай байна. Шүүх нээлттэй болж иргэд бидний цаг хугацааг хэмнэж, ямар нэг чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэж байгаад шүүхэд талархан, хамтын амьдралтай байсныг тогтоож хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн шүүгч Б.Сарантуяа, шүүхийн захиргааны ажилтан шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд баярлалаа.
****************************************************************************************************

 

 

 

“Эгчийг нь Ш.Алтанцэцэг гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул иргэн бөгөөд энэ л сумандаа ажиллаж амьдарч ирсэн. Хархорин сумын сангийн аж ахуйд залуу наснаасаа эхлэн төлчин, саальчнаар ажиллаж байсан. Энэ хугацааны бичиг баримтын зөрчлөөс болоод шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр аргагүй болсон. Шүүхээр орно гэхээр айж, сандарч байлаа.
Би нэхэмжлэлээ цахимаар гаргасан бөгөөд өөрийн биеэр шүүхэд ирээгүй байсан.
Шүүхийн хаалгаар ороод цагдаад бүртгүүлээд сууж байхдаа ч, шүүгчийн туслахтай уулзах хүртэл энэ сандрал, айдас минь арилахгүй байсан.
Харин шүүгчийн туслахын сайхан харилцаа, иргэний хэргийн талаар болон эрх үүрэг тайлбарлахад л шүүх бол хүн айх газар биш юм гэж бодогдсон.
Тус шүүхийн хамт олон иргэн миний хувийн байдал болон хүсэлтийг харгалзан хэргийг минь хурдан шуурхай, чирэгдэлгүй шийдвэрлэж өгсөн.
Та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилт хүсье.” гэжээ.
****************************************************************************************************

Би Хархорин сум дахь Сум дундын шүүхээр анх удаагаа үйлчлүүлж байна. Миний хувьд Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд энэхүү нөхцөл байдлыг харгалзан ажилласан жилүүдийг минь архивын лавлагаа, хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үндэслэн түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд талархаж байна.
Мөн миний хувьд шүүхийн талаарх сэтгэгдэл өөрөөр төсөөлөгдөж байсан. Гэтэл танай шүүхээр үйлчлүүлэхэд тухайн үед төрж байсан сэтгэгдлээс өөр байсан. Өөрөөр хэлбэл шүүхийн үйлчилгээ нь түргэн шуурхай байсан бөгөөд надад гэлтгүй бусад иргэдийг харахад түргэн шуурхай, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байгааг анзаарсан. Мөн шүүгчид болоод албан хаагчдын харилцаа хандлага сайн байсныг дурдах хэрэгтэй байх. Ингээд та бүхэнд ажлын амжилтыг хүсье.
**************************************************************************************

2013 онд манай эхнэр ажиллаж байсан байдал тогтоолгох гэж шүүхэд хандаж байсан. Шүүхэд хандаж, үйлчлүүлж байхад шүүхийн албан хаагчид таагүй хандаж, харьцаж байсан удаагүй. Урьд нь 2013 онд асуудлаа шийдүүлэхэд ч, энэ удаад ч гэсэн урьд урьдынхаасаа илүүтэйгээр шүүхийн ажилтнууд найрсаг соёлтой угтан авч, хөнгөн шуурхай үйлчилж байсан.

Сүүлийн үед шүүхийн шинэчлэлийн талаар телевиз радиогоор байнга ярьж байгаа. Ер нь шинэчлэл хийх цаг нь ч болсон гэж ах нь боддог. Ер нь шүүхийн байгууллага шинэчлэгдэж байгаа нь энэ удаад маш их мэдрэгдлээ. Хаалгаар орж ирэхэд угтаж авч байгаа цагдаагийн албан хаагч, мэдээлэл лавлагааны ажилтнаас эхлээд, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын иргэдэд үйлчилж байгаа зан харилцаа, биеэ авч яваа байдал зэрэг нь сайжирсан байгаа нь харагдаж байна. Мөн шүүхийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод болсон, шүүх хуралдааныг хүртэл дэлгэцээр хараад суух боломжтой болсон зэрэг шинэчлэгдсэн зүйл их байна.

Сэтгэгдэл бичих

ШҮҮГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭВ