Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс санаачлан халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хууль хэрэглээний нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор уулзалтыг зохион байгуулсан байна.
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/01/2.jpg)
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/01/1.jpg)
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд сурталчлав
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс “шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах” болон “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-г таниулан сурталчилж, иргэд хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд шүүгч Э.Дулмаа, шүүгчийн туслах Б.Хулангоо, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн нар орон нутагт ажиллажээ.
Энэ үеэр Баян-Өндөр сумын 11 иргэний хэрэгт гэрч асуух, бусад хэргийг хянан шийдвэрлэж, 20 гаруй иргэдэд шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардагдах баримт материалын талаарх мэдээллийг өгсөн байна.
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/01/3.jpg)