70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА: “ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСЛЭЛ ЖУРАМ” СЭДЭВТ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

           Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн үйл ажиллагааны эхний хэлэлцүүлэг “Holiday Inn”-ны хурлын танхимд (2024.12.06)  боллоо.

 “Шүүх болон хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сайжруулах арга замууд” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, хуульч, эрх зүйч, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон юм.

    Энэхүү уулзалтад Шүүгчдийн холбоог төлөөлөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтулга “Шүүн таслах ажиллагааны үндэслэл журам” сэдвээр илтгэл тавьж, “Шүүх ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд, сайжруулах арга замууд” танхимын хэлэлцүүлэгт оролцон илтгэлийн хүрээнд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

                     ШҮҮГЧДИЙН ХОЛБОО АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл бичих

ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА: “ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСЛЭЛ ЖУРАМ” СЭДЭВТ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ