70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮХИЙН АЖИЛТНУУД ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХАНДЛАГЫН ТАЛААР СУРАЛЦАВ

        Шүүгчдийн холбоо санаачлан, ШЕЗ болон Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй  “Олон нийттэй хэрхэн үр дүнтэй харилцах вэ?” сургалт ОНХ ОРОН НУТГИЙН шүүхийн ажилтнуудад цахимаар явагдлаа.
Сургалтын эхэнд ШЕЗ-ийн гишүүн шүүгч А.Отгонцэцэг, МХХ-ийн захирал, доктор М.Мөнхмандах, гүйцэтгэх захирал, доктор М.Наранчимэг нар нээж, сургалтын онцлог, цаг үеэ олсон байдал болон шүүхийн шийдвэрийг үр дүнтэй ойлгомжтой энгийн мэдээлэх нь тулгамдсан асуудал болсон төдийгүй шүүхийн шийдвэрийг иргэд олон нийт, сэтгүүлчдэд хүргэхэд анхааран ажиллах шаардлага байгаа тул энэхүү сургалт цаг үеэ олсон гэж үзэж буйгаа зохион байгуулагчид сургалтын эхэнд хэллээ.
Өнөөдрийн цахим сургалтад орон нутгаас ОНХ шүүхийн албан хаагч 70 орчим хүн хамрагдаж байна.
Энэхүү сургалт өмнө нь Нийслэлийн бүх шатны Шүүхийн ОНХ ажилтнуудад танхимаар орсон юм.
 

Сэтгэгдэл бичих

ШҮҮХИЙН АЖИЛТНУУД ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХАНДЛАГЫН ТАЛААР СУРАЛЦАВ