Нийт шүүгчийн III чуулганаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсон, Шүүгчдийн Холбооны гишүүн Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА
