Тус уралдааныг шүүгчийн бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, хуулийн хэрэглээ, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүгчдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж, 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр уралдааны дүнг гарган 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр шагналыг гардуулсан байна.
Тэргүүн байр- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал “Баривчлах, цагдан хорих ажиллагаанд анхаарах зарим асуудал”сэдвээр, хоёрдугаар байрт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь арбитрын ажиллагаатай холбоотой анхаарах асуудал”, гутгаар байрт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн судалгаа”, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга “Шүүгчийг татгалзан гаргах, шүүгч татгалзан гарах үндэслэл, журам хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж шалгарсан бол, тусгай байрт Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа, Т.Энхтуяа, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Хэнтий аймаг дахь Сум дундын, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина нар тус тус шалгарчээ. / https://www.mglbar.mn/