70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“ЯРЬЖ БУЙ ХУУЛЬ” СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТЕЛЕВИЗЭЭР ЦАЦАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

              Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн гаргаж буй  “Ярьж буй хууль”  нэвтрүүлгийг иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор цувралаар бэлтгэн, TV-9, TV-24 болон  Ulzii телевизээр  үзэгчдэд хүргэж байгаа бөгөөд одоогоор нийт 15 дугаарыг эфирт цацаж, цахим сувгуудад байршуулаад байна.

           Сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос Монголын шүүгчдийн холбооныхоо үйл ажиллагааг дэмжиж, “Ярьж буй хууль” нэвтрүүлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулж, орон нутгийн телевизээр тус ярилцлагыг гаргаж эхэлсэн байна.

           “Ярьж буй хууль” нэвтрүүлгийг Сэлэнгэ аймгийн “Миний монгол телевиз”-ийн ДДИШ /DDSH/ 949 суваг болон “Сэлэнгэ-Цахим телевиз”-ээр тус тус давтамжтайгаар нэвтрүүлэх юм байна. Иргэдийн эрх зүйн боловсрол мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааг үзэгчдэд ойлгуулах зорилготой тус нэвтрүүлгийг Шүүгчдийн холбооны Салбар хороод ийнхүү дэмжин ажиллаж байгаа нь сайшаалтай.

Сэтгэгдэл бичих

“ЯРЬЖ БУЙ ХУУЛЬ” СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТЕЛЕВИЗЭЭР ЦАЦАГДАЖ ЭХЭЛЛЭЭ