70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа” сургалт, өдөрлөгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.

          Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт тулгуурлан үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хүрээнд өөрийгөө хамгаалах аргад суралцуулах зорилгоор зохион байгуулсан уг сургалтад Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургуулийн ахлах ангийн 80 сурагчид хамрагдлаа.

Уг арга хэмжээний үеэр “Монголын Шүүгчдийн Холбоо” ТББ-ын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Үндсэн хууль манай сургуульд” хөтөлбөрийн дагуу шүүгч нараар иргэд, олон нийтэд ардчилал, хүний эрхийн талаар яриа таниулгыг өргөн хүрээнд зохион байгуулах гэж төлөвлөсний дагуу тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга “Шүүхийн үйл ажиллагааны үндэслэл, онцлог” сэдвийн хүрээнд төрийн эрх мэдэл хуваарилах онолын дагуу Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг хэрхэн тусгасан, шүүхийн тогтолцоо, шүүгч болох болзол шаардлага, мэргэжлийн онцлог, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, шүүгч хүний өдөр тутмын ажлын хуваарь болон эрүүгийн гэмт хэрэг, зөрчлийн ялгаа, хор уршиг түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны “Үе тэнгийн дээрэлхэлтээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ” сэдэвт видео контент, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн ажилтан Э.Биндэръяа “Үе тэнгийн дээрэлхэлт нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ” сэдвээр сургалт, мэргэжилтэн Д.Лхаасүрэн “Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын товч танилцуулга зэргээр мэдээлэл хүргэжээ.

Сэтгэгдэл бичих

“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ