70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“Үндсэн хууль манай сургуульд”

Монголын Шүүгчдийн Холбооны дүрмийн 3 дахь зүйл. Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл 3.1.3. Шүүхийн бие даасан, шүүгчдийн хараат бус байдлыг хангах асуудлаар … сургалт, … зохион байгуулах гэсэн байдаг. 

 Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүгч нарт илгээсэн “Ил захидал”-даа “Шүүгч өөрийн ажил үүргийг олон нийтэд таниулан хуваалцана гэдэг нь нэг талаас ардчилсан улсын иргэдэд нийтийн хамтын үнэт зүйл болох Үндсэн хуулийн боловсролыг түгээхийн зэрэгцээ шүүгч бид өөрсдөө Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргээ санаж сэрж, итгэж үнэмшихийн үндэс мөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/-т туссан үнэт зүйлсийг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “таниулах сургалт”-ыг өөрийн шүүхийн оршин буй газарт гардан хийж, Үндсэн хуулийн үндсэн эрхийн боловсролыг түгээх замаар ардчиллыг хамгаалах үйлсэд бодитой хувь нэмрээ оруулахыг урьж байна” гэсэн билээ. 

 МШХ-ны салбар хороод, гишүүдээс ирүүлсэн саналын үндсэн дээр баталсан 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.1-д Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Үндсэн хууль манай сургуульд” хөтөлбөрийг ашиглан шүүгч нараар иргэд, олон нийтэд ардчилал, хүний эрхийн талаар яриа таниулгыг өргөн хүрээнд зохион байгуулах гэж төлөвлөсөн.

 Дээрх төлөвлөгөөний хүрээнд эхлэл болгож Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Шинэ Монгол Харүмафүжи” ЕБС-ийн ахлах ангийн 300 гаруй сурагчдад төрийн эрх мэдэл хуваарилах онолын хүрээнд Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг хэрхэн тусгасан, шүүхийн тогтолцоо, шүүгч болох болзол шаардлага, мэргэжлийн онцлог, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, шүүгч хүний өдөр тутмын ажлын хуваарь болон эрүүгийн гэмт хэрэг, зөрчлийн ялгаа, хор уршиг түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа. 

 Тодорхой хөтөлбөр, жишиг гарын авлага боловсруулж салбар хороодод хүргүүлэх болно.

Шүүгч гишүүн бүр идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих

“Үндсэн хууль манай сургуульд”