“ЯРЬЖ БУЙ ХУУЛЬ” НЭВТРҮҮЛЭГ
Монголын Шүүгчдийн Холбооноос бэлтгэн хүргэж буй “Ярьж буй хууль” нэвтрүүлгийн ээлжит 10 дахь дугаар 2022.02.05-ны Бямба гарагийн 15:30 минутаас ТВ9 телевизээр үзэгч та бүхэнд хүрнэ. Энэ удаагийн дугаарт зочин шүүгчээр: БГДИХАШШ шүүгч Д.Наранцэцэг, Зочин оролцогчоор: Мисс Х.Бадамгэрэл нар оролцож, “Гэрлэлт цуцлалтын маргаан дахь хүүхдийн эрх” сэдвээр ярилцах юм.