70114100

99081135

91411700

contact@judge.mn

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН  ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

   Монголын Шүүгчдийн Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагааг тус Салбар хорооны гишүүдэд  цаг тухайд нь танилцуулж мэдээллийг түгээн ажилласан байна.   Тус шүүхийн шүүгч нар Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд эрт илрүүлэгт хамрагдаж урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалтад хамруулжээ. Улсын 2 дугаар төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг дэмжих […]

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

      Шүүгчдийн Холбооны Салбар хороо нь нийт шүүгчдийн судалгаа, бүртгэлийг шинэчлэн гаргаж, Шүүгчдийн холбооноос явуулж буй үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл /шүүгчийн Англи хэлний сургалт, шүүгчийн Шихихутаг их сургуультай хамтарсан менторшип хөтөлбөр гэх мэт болон бусад/-ийг цаг тухайд нь нийт шүүгч нарт танилцуулан хүргэж, шүүгч нараас шүүгчдийн холбооны 2024-2025 оны татварыг улирал бүр авч, […]

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ЭЭЛЖИТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА  

Хуульчдын шалгалтад орох шүүхийн захиргааны ажилтнуудад эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлалаар ээлжит сургалтыг  Хуульчдын Холбооны Шүүгчдийн салбар хорооны шүүгч нар зохион байгууллаа. Сургалтаар материаллаг болон процессийн хууль хэрэглээ, салбар эрх зүйн бодлогыг хэрхэн бодох, гаргалгааг хэрхэн хийх, эрх зүйн тохиолдлын талаар дэлгэрэнгүй зааж, харилцан ярилцав.       […]

ТЕХАС МУЖИЙН ШҮҮГЧ МЭТЬЮ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШҮҮХЭД ЗОЧИЛЛОО

Монголын Шүүгчдийн холбооны урилгаар АНУ-ын Техас мужийн шүүгч Мэтью тэргүүтэй нэр бүхий албаны хүмүүс 2025 оны 5 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн шүүхэд зочилж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр шүүгч н.Мэтью шүүгч, ажилтнуудад АНУ-ын мужуудын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургалтын явцад оролцогчдын сонирхсон асуултад хариулж, […]

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ШҮҮГЧИЙН АЖЛЫН ОНЦЛОГИЙГ ТАНИУЛАВ

Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн  ахлах ангийн сурагчдад “Шүүхийн үйлчилгээ, шүүгчийн ажлын онцлог” сэдвээр танилцуулга мэдээлэл өгчээ. Энэ үеэр сум дундын анхан шатны шүүх, тэр дотроо  Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газрын чиг үүрэг, ялгаатай байдал зэрэг агуулгын хүрээнд шүүгч мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулсан байна. Ажлын алба

ШҮҮГЧ, АЖИЛТНУУД ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДЭРГЭДЭХ ЦУСНЫ САЛБАР ТӨВД ЦУСАА ХАНДИВЛАВ

Шүүгчдийн холбооны Хөвсгөл аймаг дахь Салбар хорооноос санаачлан шүүгч, ажилтнууд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны Салбар Төвтэй хамтарч, цус хандивлах сайн үйлсийг дэмжин донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор цусаа хандивласан тухай тус салбараас мэдээлэл ирүүллээ.   Ажлын алба

“ШҮҮХ ХУРАЛДААН ХОЙШЛОГДОЖ БУЙ НИЙТЛЭГ ШАЛТГААН, ШИЙДВЭРЛЭХ ЗАРИМ БОЛОМЖ” СЭДЭВТ BENCH&BAR УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

      Танхимын багтаамжтай холбоотойгоор оролцогчдын тоо хязгаартай тул Монголын Шүүгчдийн Холбооноос бүртгэлийг баталгаажуулж холбогдох болно.  Бүртгэл: Оролцохыг хүссэн шүүгчид доорх линкээр бүртгүүлнэ үү. 🔗Линк: – https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScQNHv0DYc5aw1_CiZ4dDq8Gn_LV0meEKyt88-A5LQ98tHHMQ/viewform?usp=dialog  Уулзалттай холбоотой асууж тодруулах зүйлсийг Монголын Шүүгчдийн Холбооны туслах Б.Урангоотой 96025459 дугаарын утсаар холбогдож тодруулна уу. ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА  

“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа” сургалт, өдөрлөгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.           Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нас, […]