ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ЗАВХАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА
Тус салбар хорооноос Монголын шүүгчдийн холбооноос зохион байгуулж байгаа ажлын талаарх мэдээллийг цаг бүрт нь шүүгч нартаа байгууллагын дотоод чат болон бичгээр мэдээллийг хүргүүлж ажиллаж байна. Монголын шүүгчдийн холбооноос зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэг болон тус шүүхийн Тамгын газартай хамтран аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт шүүгч нарыг тухай бүрт нь хамруулсан байна. […]
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Ёс зүйн дэд хороо”, Шүүгчдийн Холбооны салбар хороо хамтран 2025 оны 09 сарын 05-нд “Ёс зүй” болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтны хувцаслалт”сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Ёс зүйн дэд хорооны дарга Б.Болормаа, гишүүн А.Алтансугар, шүүгч Р.Баярхүү нар удирдан явууллаа. зохион байгуулж шүүхийн ажилтны ёс зүй, түүний хэм […]
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА
Өсвөр насныхны холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж хамтран ажилаллаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйлдэгдсэн өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, улмаар бууруулах арга замыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа хамтран гаргах зорилгоор тус шүүхийн Тамгын газар, МШХолбооны салбар хороо тус […]
БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА
Тус салбар хороо нь 2025 онд 14 төрлийн ажил төлөвлөсөнөөс эхний 5 сарын байдлаар дараах ажлуудыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хийж гүйцэтгэжээ. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг нь МШХ-ны “Ярьж буй хууль” нэвтрүүлэгт “Бэлэглэлийн гэрээний зарим асуудал” сэдвээр оролцож, ярилцсан. https://youtu.be/1siv0exR_mQ Шүүхийн тамгын газраас зохион байгуулсан Монгол бичгийн […]
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА
Ерөнхий боловсролын Номундалай сургуулийн Б.Мөнхбат багштай нийгмийн ухааны ангийн 10 дугаар ангийн сурагчид 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчдад Баянхонгор аймгийн шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц, бичиг хэргийн бүртгэл болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Баянхонгор аймаг дахь Захиргааны […]
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА
Холбооноос зохион байгуулж байгаа мэдээ, мэдээллийг Баянхонгор аймаг дахь МШХ-ны салбар хороо facebook хаяг болон Баянхонгор аймгийн шүүх чат, мөн биечлэн шүүгч нарт хүргэж ажиллаж байгаа ба 2025 оны 4 сард зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэгт шүүгч нараас судалгаа авч хамруулсан. МШХ, Шихихутаг сургуультай хамтарсан “Багш -шүүгч” төслийн хүрээнд тус шүүхийн Эрүү, иргэний хэргийн давж […]
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХ ДЭХ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА
Монголын Шүүгчдийн холбооноос ирүүлсэн мэдээллийг тухай бүрд нь шүүгч нартаа хүргэх, шаардлагатай үед салбар хорооны хуралдааныг хуралдуулах, санал хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. 2025 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдах Нийт шүүгчдийн 3 дугаар чуулгантай холбоотой мэдээллийг болон санал авах ажиллагаа, Монгол Шүүгчдийн Холбоогоор уламжлуулж, Орхон аймаг дахь салбар хорооноос ирүүлсэн […]
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА
Шүүгчдийн холбооноос Шихихутуг их сургуультай хамтран ажиллах хүрээнд хийж буй “Багшлах эрхийн сургалт”-д шүүгч П.Цогзолмаа, англи хэлний сургалтад шүүгч Б.Мөнхзул нар хамрагджээ. Холбооноос зохион байгуулж байгаа ажлын талаарх мэдээллийг гишүүддээ цаг тухайд нь хүргэхийн зэрэгцээ холбооноос зохион байгуулсан салбар хороодыг хамруулсан цахим хуралд оролцжээ. Гишүүн шүүгч нараасаа эрүүл мэндийн үзлэгт оруулж, тэтгэвэрт гарсан шүүгч […]
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА
Салбар хороо нь нийт шүүгчдийн судалгаа, бүртгэлийг шинэчлэн гаргаж, Шүүгчдийн холбооноос явуулж буй үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл /шүүгчийн Англи хэлний сургалт, шүүгчийн Шихихутуг их сургуультай хамтарсан менторшип хөтөлбөр гэх мэт болон бусад/-ийг цаг тухайд нь нийт шүүгч нарт танилцуулан хүргэж, шүүгч нараас шүүгчдийн холбооны 2024-2025 оны татварыг улирал бүр авч, татварын тайлан мэдээг тухай бүр […]