#ШҮҮГЧДИЙНХОЛБООНЫАРХАНГАЙДАХЬСАЛБАРХОРОО 

СПОРТЫН  ГУРВАН ТӨРЛӨӨР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо, Архангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс санаачлан шүүгч ажилтнуудын дунд спортын 3 төрлийн тэмцээн зохион байгуулсан байна. Тус тэмцээний 100 буудалт даамны төрөлд Архангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Батгэрэл “Тэргүүн байр”, Архангай аймаг […]

“ЯРЬЖ БУЙ ХУУЛЬ” СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТЕЛЕВИЗЭЭР ЦАЦАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

              Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн гаргаж буй  “Ярьж буй хууль”  нэвтрүүлгийг иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор цувралаар бэлтгэн, TV-9, TV-24 болон  Ulzii телевизээр  үзэгчдэд хүргэж байгаа бөгөөд одоогоор нийт 15 дугаарыг эфирт цацаж, цахим сувгуудад байршуулаад байна.            Сэлэнгэ аймаг дахь салбар […]

Шүүгч Б.Эрдэнэхишиг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний онцлог, анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулжээ

#МонголыншүүгчдийнхолбооныСэлэнгэаймагдахьсалбархороо Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цуврал болгон зохион байгуулж буй сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны саналд үндэслэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний онцлог, анхаарах асуудал” сэдвээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний […]

Шүүгчдийн холбоо “Ярьж буй хууль”

Шүүгчдийн холбооноос эрхлэн гаргаж буй ээлжит ярилцлага “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” сэдвээр зочин шүүгчээр СХД-ийн ЭХАШШ-ийн шүүгч Г.Ганбаатар, зочин оролцогчоор Монгол дахь Итали хоолны тогоочдын Холбооны Ерөнхийлөгч Г.Тэнгис нар оролцлоо.

#МШХ #ЯРЬЖБУЙХУУЛЬ

“Гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан” сэдвээр зочин шүүгчээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам, зочин оролцогчоор СЭЗИС-ийн (Ph.D), дэд профессор Г.Батхуяг нар ярилцлаа.

“Хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа” сургалтад 140 хүн хамрагджээ

Монголын Шүүгчдийн холбооны Хархорин салбар хорооноос санаачилж, сум дахь хуулийн байгууллагуудыг оролцуулж, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал  С.Баасанбатыг урьж, “Хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа” сэдвээр сургалт хийсэн байна. Сургалтад тус шүүхийн шүүгч, тамгын газрын ажилтан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын прокурор, ажилтан, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь […]

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цуврал болгон зохион байгуулж буй сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны саналд үндэслэн “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, анхаарах асуудал”, “Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал” […]

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРООНЫ ШҮҮГЧИД ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЖЭЭ

Баян Хонгор аймаг дахь шүүгчдийн холбооны Салбар хороо 2021 онд гишүүн шүүгчдээ “Монгол өрх” Сэтгэл зvйн хvрээлэнгийн сурагч багш С.Баасанбатын  “Ажил мэргэжлээс шалтгаалах сртесс тайлах нь”, “Сэтгэл түгшүүр, гутралаас сэргийлэх арга замууд” сэдэвт цахим сургалтад идэвхтэй хамруулжээ. Мөн “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын төсөлд санал хүргүүлэн ажилласан байна.

2021 онд батлагдсан зарим хуулийн шинэлэг зохицуулалт сэдвээр сургалт явуулжээ

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооны 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд анхан шатны шүүхээс санаачлан 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр аймгийн анхан болон давж заалдах шатны нийт шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууддаа 2021 онд шинээр батлагдсан хуулиуд тухайлан 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Монгол […]

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД ХОРОО ШЕЗ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр МШХ-ны гадаад харилцааны дэд хорооны ахлагч, шүүгч Ц.Эрдэнэчимэг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нартай уулзаж, Шүүгчдийн Холбооны 2022 онд гадаад харилцааны чиглэлээр төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлт тавьсан байна. Уулзалтын хүрээнд ярилцсан асуудлуудыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн удирдлага хүлээн авч, дэмжин ажиллахаа […]